өдөр
шөнө
×

Г.Занданшатар: Цэрэг дайчид Монгол Улсынхаа нэр хүндийг өнөөдөр ч дэлхий даяар мандуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол цэргийн баяр, орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ, "Түүхийн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох, улмаар иргэдийнхээ энх амгалан амьдралыг хамгаалж, Зэвсэгт хүчний нэрийг өндөрт өргөж, түүхэн хөгжил, дайчин уламжлалаа хадгалж 100 жилийн ойтойгоо золгож байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар үеийн үед мандан бадарч, дайчин цэрэг эрсийн суу алдар түгэн дэлгэрч бахархан бахдаж байхын ерөөл дэвшүүлье" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top