УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газартай холбоотой дараах байр суурийг илэрхийллээ.