МАН, МАХН-ын удирдлагууд өчигдөр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нь хоёр нам нэгдэх нь нэгэнт тодорхой болсныг харуулсан явдал боллоо.
МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс МАХН МАН-д дагаар орсон тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дээрээс хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэх, МАХН-ын залуу боловсон хүчнүүдийг Засгийн газарт оруулж ажиллуулах, өөрөө НҮБ тэргүүтэй байгууллагын төлөөлөгчөөр суух саналыг илэрхийлсэн гэх. Харин МАН-ын удирлагууд энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн гэх бөгөөд тэдэнд ганцхан хүсэл байгаа нь 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болох. Мэдээж хэрэг энэхүү боломжийг бий болгоход МАХН-ын дэмжлэг бодитой тул тэд Н.Энхбаяр буулт хийж хэлсэн бүхнийг нь биелүүлэхээр болсон бололтой.
Тэгвэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр горилж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАН, МАХН-ын нэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж Н.Энхбаярын нүүр лүү харж байгаад “өлсөж үхэх гээд байна уу” гэж асуужээ.
Тодруулбал тэрээр МАХН-аас зохион байгуулсан эх орончдын өдрийн баярын хурал дээр, “МАХН Улстөрийн олонх болсон хүчинд ойр байх биш ард түмэндээ ойр байх ёстой МАН луйварчин улс төрчдөөсөө салаад МАХН дээр ирвэл би зөвшөөрнө.Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Баяр, Н.Багабанди нарыг МАН-ынхан хөөсөн байна гэж би сонсоогүй. МАХН өөрийн зарчим, байр суурин дээрээ хатуу зогсох ёстой. МАН, МАХН нэгдэх ёстой гэж ярьж буй хүмүүсээс асууя, өлсөж үхэх гээд байна уу? Эрх мэдлийг ард түмнээс авдаг болохоос эрх баригч хүчнээс гуйж авдаггүй юм” гэх хатуухан үгийг Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлагуудад хандан хэлсэн байна.
Сэтгэгдэл (59)