өдөр
шөнө
×

Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүдийн сонгууль зардлагдлаа

Дээд шүүхээр хоёр ч удаа хэлэлцэгдсэн Ардчилсан намынхны дотоод маргаан өндөрлөж Ц.Тувааны зохион байгуулсан гэх Х их хурал, түүнээс баталсан намын дүрмийг хуульд нийцээгүй хэмээн бүртгэхээс татгалзсанаар одоо хэрэгжиж буй дүрэм хүчинтэй үлдэв. Ингээд намын дотоод сонгуулийн хорооноос одоо хэрэгжиж буй дүрмийн дагуу Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ)-ны гишүүдийн сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн дунд шатны намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг 2021 оны 02.26-аас эхлэн бүртгэж эхэлжээ. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны гишүүдийг сонгох “цахим сонгууль” ирэх сарын 17 /2021.03.17/ -ны өдөр товлогджээ. Тус намын энэ удаагийн дотоод сонгуулиа “Цахим нам-Цахим сонгууль” уриатай эхлүүлж байгаа ажээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top