өдөр
шөнө
×

Шууд | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОБЕГ-ын шуурхай штабад ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-ын шуурхай штабад ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Цар тахал нь цогц асуудал юм. Ийм учир шийдэл нь цогц байх ёстой. Бид ажлын арга барил, хандлагадаа томоохон өөрчлөлт хийх ёстой. Өмнө нь явж ирсэн уламжлалт сэтгэлгээгээ өөрчлөөсэй гэж хүсэж байна. Цар тахалтай хүнд үед яаж аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээж, зогссон байгаа эдийн засгийн цусны эргэлтийг сэргээх тухай цогц төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. УОК, Засгийн газар дээр гаргасан шийдвэр дунд шатанд замхарч байна. Энэ нь юунаас үүдэж байгаад дүгнэлт хийх шаардлагатай. Цар тахлыг, эдийн засгийн асуудлыг хэрхэн богино хугацаанд даван туулахыг цогцоор нь харах хэрэгтэй. Асуудал цогц учраас шийдэл цогц байх ёстой. Олуулаа хуралдах биш цөөхүүлээ ярилцаж, шийдэл гаргадаг байх учиртай. Маш хурдтай, эргэх холбоотой, шинэ менежментээр, шинэ хандлагаар, ёс зүйтэй, хүнлэг ажиллах шаардлагатай" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top