УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Судалгаанд бүх шүүгч хараат болсон, шүүгчид хуульд захирагддаггүй эзэнд захирагддаг болсон гэж байна. Хонгилын эзэнд захирагддаг болсон байна гэдгийг энэ судалгаа харуулж байна.
Шийдвэр гаргахдаа нийт шүүгчдийн 30 хувь нь буюу 3 шүүгчийн нэг нь өөрийн томилсон болон улстөрийн нөлөөнд автаж шийдвэр гаргадаг. Дээд шатны шүүгчдийнхээ нөлөөлөл, шантааж, барьцаанд 30 хувь нь байдаг гэж байна. Үүнээс харахад Монгол Улсын бүх шатны шүүхээс гарч байгаа шийдвэрийн 60-70 хувь нь гадны нөлөөлөлд, хараат байдалд шийдвэр гаргадаг нь харагдлаа.
Бусад улс орон той харьцуулахад хараат бус шүүхийн тогтолцооны хэмжүүрээр 120-д жагсаж байна. Хамгийн их хүний эрх зөрчигддөг Африкийн зарим улс орнуудын дараа бид орсон.
Шүүхийн шинэчлэлийг хийх гэж бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлндөө тусгаж одоо ч бэх нь хатаагүй байна. Өнөөдрийн энэ хууль бол Монгол Улсад байгаа 560 шүүгчид зориулсан хууль биш. Энэ бол Монгол Улсад шударга ёс тогтоох, Монгол Улсад шударга нийгэм байгуулах ийм хууль байх шаардлага, нийгмийн хүсэмжлэл маш их байна.
Өнөөдөр манай иргэд ходоодны өлсгөлөнгөөс илүү шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдсэн. Өнөөдрийн энэ өөрчлөлт хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх тэрхүү эрхзүйн орчныг хамгаалж чадах уу.
Сэтгэгдэл (3)