өдөр
шөнө
×

Б.Энх-Амгалан: Энэ цар тахал бол эрдэмт хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн хөнөөл ихтэй химийн хор байгаа юм

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ цар тахал бол шувууны ханиад ч гэдэг юм уу, хүн малын халдварт өвчин ч гэдэг юм уу,  бактери вирусийн гаралтай ханиад, томуу биш юм. Энэ бол эрдэмт хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн, химийн аргаар гаргаж авсан аюулт тахал байгаа юм. Энэ бол хөнөөл ихтэй хор. Тийм ч учраас дэлхий даяараа өдөрт 655 мянган хүн энэ халдварт өртөж байна. Хорь гаруй мянган эрдэнэт хүний амь нас эрстэж байна. 

Ийм хүнд нөхцөлд бид улстөржиж, ямар нэгэн байдлаар иргэдийг айлгах, хагалан бутаргах, төр засгийнх нь эсрэг турхирах ийм нөхцөл байдал хэнд ч байж болохгүй. 

Төсвийг буцаах болсон шалтгаан нь ковидын төсөв байхгүй  байна гэдэг зүйлийг ярьж байна. Мөнгө байхгүй байгаа учраас тэгээд байгаа юм гэж яриад байна. Мөнгө байна. 2020 онд вакцин дээр 31 тэрбум төгрөг, 2021 онд 24 тэрбум төгрөг, мөн эрсдэлийн санд 30 гаруй тэрбум төгрөг байна. Энэ мөнгөнүүдийг үзэхээр вакцины мөнгө бол бид нарт байж байгаа юм байна. Харин бид мөнгөө төлөөд вакцинаа авах уу, дэлхийн хөтөлбөрт хамрагдаж байгаад очер дугаараа урагшлуулах уу л гэдэг асуудал ярьж байна. Энэ бол дараагийн асуудал. Монголчууд бол аливаа аюулыг угтаж мэдээд тосч бэлдээд тэсэж гардаг ийм ард түмэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • ө,н пүрэвцогт (203.91.115.39)
    төрийн шаардлаггүй албан хаагчийн орон тоог хасмаар юмаа үүнд насан туршийн боловсоролийн орон тоог бүхэлд нь БОХийн орон тоог сум бүрээс 1ийг хасах дээд албан тушаалтны урамшуулал хангамжийг хасах хэрэгтэй
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
Top