өдөр
шөнө
×

Б.Баярсайхан: Хээр хэвтэж байгаа хиргисүүр хүртэл бидний түүхийг ярьж байдаг юм шүү

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд иргэдийг орлоготой болгож, цар тахлын үед ААН-үүдийг дэмжихийн тулд соёлын төв, музейн барилгуудын санхүүжилтийг түр хугацаанд зогсоох гэсэн ийм санал орж ирсэн байна.

Би үүнийг асар их эсэргүүцэж байна. Соёл, түүх, өв уламжлал  ёс заншил гэдэг бол тухайн улс орны тусгаар тогтнол, дархлаа нь байдаг.

Монголчууд бид ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 жилд гаргасан хамгийн том алдаа бол соёлын салбарыг шоовдорлож, энэ салбарт байсан бүтээн байгуулалтуудыг устгасан явдал.

Бид Хүүхэд залуучуудын театртай байсан. Энэ өнөөдөр банк болсон. Ард кино театрын барилга худалдааны мухлаг болсон. Цирк байхгүй болсон. Өнөөдөр Монгол Улс шиг тайзан дээр манежгүй циркээ тоглож байгаа ийм улс орон байхгүй.

Ю.Цэдэнбал гуайн үеэс хойш 50-60 жилийн дараа соёлын салбарт хөрөнгө оруулалт тавигдаад, энэ салбарыг өөд нь татъя гэтэл улстөржүүлэх асуудал гаргаж ирж байгаад би харамсаж байна.

Өөрсдөө соёлын салбараа орхисон хэр нь өнөөгийн залуусыг Монгол хүн байсангүй, гадны соёлд нэвтэрч байна гэж шүүмжилж байна. Уран бүтээлчдийн урлагт хайртай зүрх сэтгэл дээр л Монголын соёлын салбар явж байгаа шүү. Цар тахлын хүнд цаг үе ирснийг ойлгож байна. Гэхдээ ээж, аав, эмээ, өвөө нар маань дайны хүнд цаг үед бүхнийг фронтод зориулж явж байх үедээ Монгол Улсын Их сургуулийг байгуулсан. 1924 онд Монгол Улс Үндэсний музейгээ байгуулж байсан.

УИХ-ын гишүүд нь соёлын салбарын ад үзээд суувал ард иргэдээ яаж соён гэгээрүүлэх вэ. Музейн барилгыг яагаад ингэж үл тоож ярьж байгаа юм бэ. Хээр хэвтэж байгаа хиргисүүр хүртэл бидний түүхийг ярьж байдаг юм шүү. Тийм учраас улстөржилт гэдэг зүйлээ соёлын салбар, спортын салбараас хол байлгаач. Харин үүнийхээ оронд дэмжээч ээ, 2021 оны төсөвт суугдсан энэ жаахан мөнгийг битгий хөндөөч гэж хүсэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (43.242.243.225)
    Та өөрөө соёлтой хүү мөн үү таныг олон нийтийн арга хэмжээ дээр бенз бандааш тайлсан гэх юм аа тийм бол та дуугүй байгаарай
    2020 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.126.88.217)
    Тэнэг бенз бандааш хүүхэн юу гээд хуцаад байгаан соёлын яамтай болж хулгайч Амараадаа гавьяат авч өгөх нүхээ ухаж байна уу. Чам шиг хүүхэн ажилласан газар бүртээ хөөгдөнө. Хөөгдөхөөрөө шүүхээр явж буцаж очдог балиар хүүхэн чамайг сайд хүртэл нүүрийг чинь улайтал хэлж бсн яасан ичдэггүй бенз бэ. Ичихгүй бензээ тайлаад гүйж байсан гэсэн Хүрэлсүхэдээ долгинож захиалгаар ярьж байна. Ард түмэнд тэр хөшөө музей одоохондоо хэрэггүй хүмүүс цалин орлогогүй хоолгүй хэцүүдэж байна. Хол очиж донгос бензээ.
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Irgen (192.82.72.74)
    Ene neg ih hurlin gishuud chini haashaa yanzin yumnuud ve. Shinjleh uhaani naad zahin oilgolt bhgui haa hamaagui yum yariad..icheech ee. Urdah ih huraluud arai iim baigaagui ee yah ve.. Surguuliin suragchid shig haashaa yum be xmnxxs ni nuur ulaih yum. Tsag uye medreech ee
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн иргэн (59.153.113.63)
    Хуцалдаж суудаг хэдэн хүн хогнуудыг Монголын төрөөс үүрд зайлуулж хирэгсүүрт бунхалая !!! Монгл улсыг хөгжүүлэх , дэгжүүлэхэд бүр нэг тээг чагт болох амьд үхдэлүүдийг сонгож МАН хэмээх хулгайч , худалч нарын багийг бүрдүүлэн засгийн эрхийг өгсөн иргэд юу санаж , бодож бн аа
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Бэрх (64.119.26.219)
    цар тахлыг өнгөртөл хойшлуулий гэж бна одоо ард түмэнд музей биш хоол хүнс түлээ нүүрс өр зээл түрээсээ төлөх мөнгө хэрэгтэй хоосон хүмүүст талх хэрэгтэй
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.233)
    Сайхан ярина шүү дээ
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
Top