УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах цаг хугацааны боломж байхгүй байна. Шаардлагатай цаг хугацаа, нөхцөл боломж бүрдмэгц төсвийн тодогтгол хийнэ гэж байна. Төсвийн тодотголыг хийхдээ төрийн албаны даргалах бүрэлдэхүүний хэрэглээ, цалин орон тоо энэ бүх урсгал зардлыг багасгах чиглэлд бодож, төлөвлөж байгаа зүйлүүд байна уу.
Шаардлагатай гэвэл УИХ-ын гишүүдээсээ эхлээд зөвлөх, туслахуудын орон тоо, хууль боловсруулах, орон нутагт ажиллах гэх мэт зардал юмнуудаа хэмнээд явах бололцоо байна. Хамгийн гол нь доошоо бүх түвшинд ажиллаж байгаа даргалах бүрэлдхүүнүүд чинь тэгж, чадах уу үгүй юу. Тухайлбал, яам агентлагуудын байшин барилгатай холбоотой төсвийн үргүй зардлыг нэмэгдүүлээд байгаа төвөгтэй асуудлууд байна.
Сэтгэгдэл (1)