өдөр
шөнө
×

Л.Энх-Амгалан: Улсаас өчнөөн тэрбумын татварын хөнгөлөлт авсан нөхдүүд үнээ буулгахгүйгээр ашгийг нь кармалж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: З.Мэндсайхан сайд аа, бидний өнөөдрийн баталж байгаа хуулийн гол үр дүн ард түмэнд л хүрэх ёстой. Ард түмний гар дээр энэ гурил, цагаан будаа, ургамлын тос чинь яг ямар үнээр хүрэх вэ гэдэг л чухал байхгүй юу.

Бид Улсын төсвийн орлогоос 39 тэрбумын орлого хасаад энэ компанитай нөхдүүдэд хөнгөлөлт өгч байна. Сая би танаас асуухад 40, 50 компани энэ хөнгөлөлтөд хамрагдах болов уу гэсэн тооцоо хэлж байх шиг байна.

Бидэнд нэг гашуун туршлага бий. Энэ хөнгөлөлтөөр нийтдээ 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна. Тэгэхээр одоогийн зарж байгаа үнээс хамгийн багадаа 16 хувиар бага үнээр бараа бүтээгдэхүүнүүд иргэдийн гар дээр очих ёстой.

Гэтэл энэ компаниуд хөнгөлүүлж авчхаад үнээ буулгадаггүй байхгүй юу. Бензин, шатахууныг мэдэж байгаа биз дээ. Дэлхийн зах зээл дээр үнэ нь буучхаад байхад Монголын зах зээл дээр үнэ нь бууруулдаггүй шдээ. Яг түүнтэй адил энэ нөхдүүдэд татварын хөнгөлөлт өгч байгаа бол та наад яаман дээрээ дуудаж авч ирээд ам өчгийг нь ав. Тэгэхгүй бол татварын хөнгөлөлт авчхаад үнээ хөнгөлдөггүй ийм нөхдүүд зөндөө байж байгаа. Гар бариад бугуй барьдаг.

Банкны зээлтэй холбоотой хөнгөлөлтүүдээ хар л даа. Бид нар өчнөөн тогтоол баталж өгөөд, өчнөөн чиглэл өгөөд байдаг. Гэтэл өнөөдөр 12 банк 12 янзын нөхцөл ярьж байна.

Тэрэнтэй адил та наад хөнгөлөлт авах гэж байгаа 40, 50 компанийн нөхдүүдээ дуудаж тодорхой хэлцэл хий. Тэгж байж энэ хөнгөлөлтөд нь хамруулахгүй бол наад нөхдүүд чинь үнээ бууруулахгүй шүү. Тэгээд энэ хөнгөлөлтүүд чинь наад нөхдүүдийн чинь карманд л орно гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • ЗОЧИН (202.9.46.175)
    ҮНИЙН ӨСӨЛТТӨЙ ТЭМЦЭЖ ЧАДДАГГҮЙ АРЧААГҮЙ ТӨРИЙН ЭРХЭМҮҮД ӨӨРСДӨӨ Ч ЭНЭ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХААС ЦААРГАЛЖ ЯДУУ АРД ТҮМЭНДЭЭ ХУВЬДАА ЛУЙВАРДАЖ ХУРААСАН ТЭР БУМ ТЭР БУМ МӨНГӨ УГААХЫН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДЭЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНЭНИЙН ӨСӨЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УЛСЫН ТӨСВӨӨС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ЗАВЧУУЛЖ ЗАЛИЛАНГИЙН АРГААР ХӨРӨНГӨ ХУРААХ, АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР ЭНЭ ГЭМТ ХЭРГҮҮД ЦАР ТАХЛЫН ҮЕД ГАЗАР АВЧ МАГАДГҮЙ УЧИР ТӨРИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГА БҮХ АЛБАН ТУШААЛТАНД АНХААРУУЛАН ЦААШИД ДАГАЖ МӨРДӨХ ЗАРЛИГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • dorjoo (202.55.188.89)
    zov shuu dee ingej yrij heregjuuleh heregtei bn nuguu heden garuud n demjeed yvah nuu
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Иргэн (192.82.73.183)
    Энх Амгалан MCS-ийг улсын хамаг тендер хусдаг Тендерийн хулгайч байх үед удирдлагад нь байсан. Одоо хангалттай мөнгө цуглуулаад сонгодог коммунист, популист болчихоод байгаа.
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • tsogtbayar_2020 (202.9.40.64)
    Enkhamaglan zov yarij bna odoo uls oron ard tumnee bodoh tsag bolson shinchlel hiij bugdiig oorchloh heregtei iim ih baylagtai orond 3 say hun ingej yaduu amidrah ni arai heterch bna
    2020 оны 11 сарын 28 | Хариулах
  • dulamsvren (66.181.160.67)
    er n enhamgalan mash zow yrij bna ayursaihnii helseng demjij bna hytadin oriig tolj iirelsen hytaduudaa hooj ywuulah heregtei hodoo oron nutgaar vvrelj gazar uhaj bgaa hytaduud ih bna gej medeeleed bhad vvnii tuhai hel n tataad tag boldog toriig gaihaj bna ter bvv hel hytadiig muulsan hvnd arga hemjee awah ym er said helj baisnig duulaa biz de ene hytad naraar yu hiil geh gej shonoor bainga zoogood hichneen ch bolow do araas n dagasan emegteig tsagdaa nar barij ervv vvseglee geh ym vnen bol arai bna hytadaa newtrvvlehiig zogsoo vgvi bol zasgin gazraa buulga
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • БАТСУУРЬ (66.181.160.60)
    ОРОСИЙН РОСЬНЕФТИЙН КОЛОНКИЙГ МОНГОЛД ОРУУЛЖ ИР МОНГОЛИЙН НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД ҮНЭНДЭЭ ДАВРААД БАЙНА
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
Top