УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Шилэн дансны тайланг сонслоо. Яг үнэнийг хэлэхэд Аудитын Ерөнхий газар Шилэн Цогоо гэдэг ганцхан хүнээс долоон дор ажиллаж байгаа шүү. Шилэн Цогоогийн буянаар төрийн өмчит компаниуд дээр үүрлэсэн хулгай, луйвартай холбоотой асуудал илчлэгдэж байна.
Аудитын Ерөнхий газар бол ард түмний нүд, чих болсон ийм газар байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм мэдээлэл хийгээд сууж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна.
Төрийн өмчит 100 гаруй компаниудын захирлууд бол дураараа аашиж, дунд чөмгөөрөө жиргэдэг ийм л улсууд болчихсон байна гэдгийг харж байна шдээ. Үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлдэг, эмчилгээний төлбөрөө төлүүлдэг, бие биендээ алт мөнгөн аяга авч өгч бэлэглэдэг, архи дарсаа төрийн өмчит компанийн мөнгөөр авдаг гэх мэт тансаглалууд хэрээс хэтэрсэн байна. Ард түмний хөрөнгөнд ингэж хоноцын сэтгэлээр хандаж болохгүй.
Сэтгэгдэл (27)