УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид энэ банкны нөхдүүдийг ямар урт гартай, ямар том толгойтой, ямар даам гарсан нөхдүүд вэ гэдгийг бүгдээрээ мэднэ ш дээ. Хэзээ Монголбанк чиглэл өгснөөр зээлийн хүү буурч байсан юм бэ. Буурчих байсан бол өчнөөн жил буураад, өнөөдөр хамгийн бага зээлийн хүүтэй улс орон болчих ийм цаг хугацаа, боломж бидэнд байсан.
Одоо нэг жаахан захиргаадалтын арга хэмжээ авахгүй юм уу? Монголын төр чинь эзэнтэй юм байгаа биз дээ. Төрийн төмөр нүүрийг үзүүлнэ гэдэг шиг ийм арга хэмжээ авмаар байна ш дээ.
Энэ банкуудад Монголын төр хүнд үед нь зөндөө тусалж байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгөө гаргаад тусалж байсан. Хадгаламж эзэмшигчдийнх нь эрсдэлийг төр нуруун дээрээ авч л байсан. Одоо энэ банкууд ард иргэдээ бодох цаг зайлшгүй байна.
Сэтгэгдэл (152)