Шадар сайд Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийн тухайд бид ч гэсэн санаа зовж байна. Албаны шугамаар Улаанбаатарт хүрээд ирчихсэн 500 гаруй хүмүүс байна. Хувийн шугамаар хүрээд ирчисэн олон мянган хүмүүс байна. Бид нэг бүрчлэн тандалт судалгаа хийж байна.
Өнөөдрийн нөхцөл байдал бол эдгээр хүмүүсийг Улаанбаатараас гаргаж болохгүй байна. Оюутны байранд л гэхэд 12.500 оюутан байна. Зарим ойрын хавьтлууд оюутны байранд байгаа. Тэр хөдөөнөөс ирсэн гээд байгаа хүмүүсийн хувьд ойрын хавьтлын болон дам хавьтлын хүмүүстэй нэг гэрт, нэг гал тогоонд амьдарч байгаа асуудал байгаа. Эд нарыг гаргаад явуулахаар суманд амьдарч байгаа хоёр, гурван мянган хүн, аймагт амьдарч байгаа хорь, гучин мянган хүмүүст хүндрэл гарчих гээд байгаа юм.
Сэтгэгдэл (1)