өдөр
шөнө
×

М.Оюунчимэг: Нийслэлийн онцгой комисс эргэж буцсан шийдвэрүүд гаргаж иргэдийг бухимдуумааргүй байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газраас авч байгаа арга хэмжээ хүндээ хүрэх, үр дүнд хүрэх нь нэн чухал байна. Тийм учраас хатуу хөл хорионы зэрэгцээ мэдрэмжтэй зөв зохион байгуулалт чухал байгааг анхааруулж хэлье гэж бодож байна. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс эргэж буцсан шийдвэр гаргаж иргэдийг бухимдуулж байгаа энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Ийм зүйлийг битгий гаргаач ээ?

Шадар сайд Я.Содбаатар: Тэр эргэж буцсан шийдвэр бол ганцхан л асуудал дээр гараад байгаа юм. Энэ бол хатуу хөл хорионы дэглэм сахиулах, хотын хөдөлгөөний хязгаарлалт дээр л байгаа. Өөрөөр Улсын онцгой коммис, Нийслэлийн онцгой комисс эргэж буцсан шийдвэр нэг ч гаргаагүй.  Энэ бол нийт гаргаж байгаа тохиолдлын ганхцан тохиолдол нь.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top