2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болсон талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчийн асуултад хариулсан хариултыг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (7)