ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнөөдөр Улаанбаатар хотод багц өвчлөлийн голомтод ойрын хавьтал 97 хүний давтан шинжилгээг хийхэд жолооч Д-ийн охин, ахынх нь эхнэр болон хүүхдээс нь Covid-19 илэрсэн. Дээрх гурван хүн нь жолооч Д-ийн ойрын хавьтал байсан учраас ХӨСҮТ-ийн ажиглах хэсэгт тусгаарлагдаж байсан. Мөн өмнө нь ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байсан долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Халдвартай хүмүүстэй хол, ойрын хавьтал болсон иргэд маршрутаа санахгүй байх, мартах, худлаа хэлэх зэрэг байдлаас болоод үргэлжлүүлэн тандалт судалгаа хийхэд хүндрэлтэй байна. Өнөөдөр тандалт хийх явцад батлагдсан тохиолдолтой караоке, цайны газарт хавьтал болсон хүмүүс илэрсэн.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Говь-Сайхан” караокед арваннэгдүгээр сарын 9-ний 17:00-20:00 цагийн хооронд байсан иргэд, мөн дээрх хорооны “Өгөөж-1” цайны газарт 12:00-14:00 цагийн хооронд, мөн “Топаз” зочид буудалд байсан иргэд Эрүүл мэндийн яамны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн холбогдох утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна.
Сэтгэгдэл (3)