өдөр
шөнө
×

Жүжигчин Чапи, “Мистер догс” хамтлагийн Хойлогоо нар хөл хорионы үеэр хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байгаад баригджээ

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжчихсэн байгаа цаг үед олны танил жүжигчин, дуучин гэх мэт зургаан хүн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглож байгаад ЭЦА-ны алба хаагчдад баригджээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр “Орон даяар бэлэн байдлын дэглэмд шилжчихсэн байгаа цаг үед буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э, Х, Т нар бусадтай бүлэглэн зургуулаа мөрийтэй тоглоом тоглож байсныг ЭЦА-ныхан илрүүлэн таслан зогсоож, мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна” гэх мэдээллийг хэвлэлд өлөө.

Хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдсан хүмүүсийн дунд жүжигчин Чапи буюу Х.Ихбаяр, “Мистер догс” хамтлагийн гишүүн Хойлогоо буюу Ц.Хойлогдорж нар байсан бөгөөд тэднийг батлан даалтаар суллагдсан гэх мэдээлэл байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top