өдөр
шөнө
×

Охиноо хүлээсээр байгаад нас барсан аавтай минь салах ёс гүйцэтгэх боломж олгоод өгөөч!

БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний улмаас нас барсан аавтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгооч ээ хэмээн бичлэг хийжээ.

Тэрээр "Аав минь элэгний хорт хавдрын улмаас маш удаан шаналж, охиноо хүлээсээр байгаад нас барлаа. Би БНСУ-д байхдаа хоёр удаа, эх орондоо ирээд энэ сарын 18-нд дахин нэг удаа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар илрээгүй. Тиймээс аавтай минь салах ёс гүйцэтгэх боломж олгоод өгөөч ээ. Би хамгаалалтын хувцас өмсөөд аавтайгаа салах ёс гүйцэтгэмээр байна. Надад туслаач. Ирсэн даруйдаа би хүнд өвчтэй аавтайгаа уулзахыг хүсэж өргөдөл гаргасан. Надад хамгаалалтын хувцас өмсгөөд аавтай минь ганц удаа уулзуулчихсан бол бүтэн сар амь тэмцэж охиноо хүлээсэн аавтайгаа амьдад нь уулзах байсан" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top