өдөр
шөнө
×

МҮОНРТ-ын захирал асан Л.Нинжжамц татвар төлөгчдийн мөнгөөр өөртөө зориулж уран сайхны кино хийлгэжээ

МҮОНРТ-ын ерөнхий захирал асан Л.Нинжжамц ажилчдынхаа цалинг хасч, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан асуудлыг тус телевизийн уран бүтээлчид эсэргүүцэж мэдэгдэл хийж байсан.

Тэгвэл Л.Нинжжамцын төсвийн мөнгийг үрэн таран хийх явдал хэрээс хэтэрсэн гэх уран бүтээлчдийн яриа үнэний ортой байжээ. Тодруулбал Л.Нинжжамц нь МҮОНРТ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөрийн амьдарлаас сэдэвлэсэн уран сайхны киног захиалж хийлгэжээ. 

Хамгийн сонирхолтой нь Л.Нинжжамцын өөртөө зориулсан “Гэргий” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киног татвар төлөгчдийн мөнгөөр хийлгэсэн байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top