өдөр
шөнө
×

МҮОНРТ-ийн уран бүтээлийн бодлого алдагдаж "Цагийн хүрд" зэрэг нэвтрүүлгүүд Л.Нинжжамц тэргүүтнүүдийн хүслээр цацагддаг болжээ

МҮОНРТ-ийн  гаруй 250 гаруй уран бүтээлчдийн төлөөлөл МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, холбогдох баримтуудыг дэлгэлээ. 

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон ажлын хэсгийнхэн “Үндэсний зөвлөлд гурван шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, ерөнхий захирал Л.Нинжжамцын дур зоргоороо дургиж байгаа ёс бус, хууль зөрчсөн үйлдлүүдийг зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардсан. Хоёрдугаарт, энэ хууль бус үйлдлийг хамтран явуулж, МҮОНРТ-ийн үйл ажиллагааг доголдолд хүргэсэн гүйцэтгэх удирдлагыг багаар нь татан буулгах болон уран бүтээлчдийн хараат бус байдлыг хангах шаардлагыг эртнээс тавьж, хэдэнтээ уулзсан. Одоо зөвхөн шаардлагын  хариугаа хүлээж байна. Уг шаардлага шийдэгдэхгүй байгаа учраас хэвлэлийн бага хурал хийж, Үндэсний зөвлөлтэй уулзсан талаар танилцуулга, баримтыг дэлгэсэн юм. Яагаад гэвэл МҮОНРТ бол олон нийтийнх. Нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллүүд олон түмний өмч байдаг. Тийм учраас энэ бүх хууль бус үйлдэл олон нийтийн мэдэх эрхийг зөрчиж байна.

Ерөнхий захирал Л.Нинжжамц бидний дэлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа. Гэхдээ бүгд баримтаар нотлогдож байгаа учраас бидэнд хамаагүй. “Манай байгууллагад ямар асуудал байна вэ” гээд санал асуулга авахад 256 хүн саналаа хэлсэн. Тэр санал асуулгаар маш олон асуудал гарч, ажлын байрны дарамт, удирдлагын ёс бус харилцаа, хэвлэлийн хараат бус байдал, ажилчдыг тагнаж чагнах асуудлууд гарсан. Тухайлбал, МҮОНРТ-ийн оргил цагаар гардаг “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэг гэхэд уран бүтээлийн бодлогоор бус дарга нарын хүслээр цацагдаж байдаг. 

Мэдээний “Цагийн хүрд” нэвтрүүлгээр хэн, ямар мэдээ оруулахыг дарга нар баталдаг. Уран бүтээлчдийн ажлын санал санаачлагыг дэмждэггүй. Энэ асуудал анх уран бүтээлчдийнхээ цалинд халдсанаар эхэлсэн. Энэ оны есдүгээр сарын 2-нд ерөнхий захирлын А/1 тушаалаар бүх ажилтан, албан хаагчдын цалингаас 20 хувь хассан. 

Манай байгууллага нийт 700 гаруй ажилчидтай. Удирдлагаасаа учрыг асуухад “Цар тахалтай үе таарсан. Хоёрдугаарт, бид Засгийн газраас урьдчилсан санхүүжилтээ авч чадаагүй” гэж тайлбарласан. Гэтэл бид судлаад үзэхэд манай байгууллага тартагтаа тулаагүй байсан. Учир нь, МҮОНРТ-ын ажилчдын 50-60 хувь нь гуравдугаар сараас долдугаар сард цалингүй амарсан. Тэр хүмүүсийн цалин 70 хувиараа хуримтлагдсан. Тэгсэн өөрсдийнх нь цалин нэмэгдсэн байгаа юм. Жишээлбэл, дөрөвдүгээр сараас эхлэн 720 мянган төгрөгийн цалинтай Үндэсний зөвлөлийн гишүүд шууд 1.2 сая төгрөгийн цалинтай болсон. Ажилчдын хуримтлагдсан цалинг үр ашигтай ажилласан гэж Үндэсний зөвлөл үзэн захирал Л.Нинжжамцыг зургадугаар сард 30 сая төгрөгөөр шагнасан байсан. Үүнээс татвараа төлж, гар дээрээ 21 сая төгрөгийг авсан баримтыг нь бид дэлгэсэн” хэмээн мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (66.181.161.57)
    Захиалгаар Улаан балд орж нэр хүндээ улам шороотой хутаглаа даа үхэх дээ үхэр буугаа гэж
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.74.154)
    Аль сонинд байхын худал хуумгай явдалтай, хэмжээнээсээ дээгүүр санаа бодолтой, бүдүүлэг юм байсийм, ийм юмыг тоож байдаг ядарсан, гачигдсан амьтаст байна аа, байна. Гэрэл гэдэг нь Өглөө нэвтрүүлэг хөтөлдөг халтайсан, хэлээ хазсан юм байсан, хөөцөлдөж царай алдаж өөрийн болгосон нөхрөө хормойдоод сууж байхгүй дээ, хөөрхий!
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.74.154)
    Тэр Гэрлээ нь энэнд пялдагадаад хоёр таарчихсан юмнууд . Уг нь харахад залуу харагдавч хэзээний санаа нь явчихсан, хүн тоовол бөгс бөөрөө зарах энүүхэнд.
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.108.167)
    МУУ ХҮҮХЭН ДЭЭ МУУХАЙ Ч ХҮН
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • Експерт. (202.55.188.88)
    Нинжжамцыг аль эрт халах стой бсан. Их татаастай хүн бна л даа. Энколд мэтийн!!😡😡
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.31)
    Iimerhuu bugsnii huuhen iim l yum hiine dee
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Batbayar (202.126.89.31)
    iimerkhuu nohoin baasiig zugeer usdejbchireed gargaad zailuulaach gonshignoj suuhaar
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • mongol (202.126.89.19)
    mongoliin undesnii tv ard tumnees mongo huraadag bizdee eniig n ogoh hereggui gej bodoj bn
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    оньсоно Зөгий дуут Олгой шар (..........)
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Лосол (66.181.161.9)
    Энэ авгай ч галзуурч байгааю байна даа.Бөгсийг нь цөм өшиглөөд хөөгөөд явуул
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Tui av (59.153.112.164)
    Ugaasaa medrel huuhen irged bol tsagaan tsaas yu helsen ch yaadiim gej shaadag avgai sh dee
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.62)
    Хүний удам судар гэж их чухал юм бна шүү. Эцэг эх нь хөрөнгө хулгайлж шорнд ороод хэдэн хүүхэд нь асрах газар өсөн шд. Хоосны хомхой сэтгэл үүрд дагаастай.
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
    • ө(122.201.31.210)
      өө тйим үү нэг ах нь орост монголчуудыгаа рекетлэдэг гсэн ү
      2020 оны 10 сарын 23
  • Зочин (103.14.37.7)
    Гэцүүн бэ огцор огцруул
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.90.7)
    Нинжжамцыг одоо болтол байлгаад байдаг сонин юмаа. Энэ хэнийх нь хүүхэн юм болоо бас. Монголын үндэсний ТВ одоо үзэхээ ч байсан. Ёстой үзэх юмгүй хайран ТВ
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.84.139)
    Нинж гэдэг чинь ТВ -д тамгын газарт байхдаа ТВ -ийн сэтгүүлч хөтлөгч авьяастай нэгнийг танихгүй энэ чинь хэн юм бэ гээд байсан хүн шүү ТВ ээ үздэггүй
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.84.139)
    ТВ ийхнийг улаан архичид гэж байгаа та ТВ ээр "согтуу" нэвтрүүлэг үзэж байсан уу. Нинжийн бөгс долоогчоо
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.3)
    өмнөөс нь гөбс улайх юм даа, яана даа наад Нинжжамц авгай чинь шааал худлаа авгай, аялдан дагагчид нь хүртэл..
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Мнб (202.9.40.121)
    Mnb-нхэн чинь улаан архичид биз дээ, архи уух арга нь нарийсаад л камержуулаа биз хэ хэ
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
Top