өдөр
шөнө
×

С.Баярцогт: УИХ, ЗГ-ын шийдвэрийг Эрүүгийн хуулиар зүйлчилж байгаа нь БУРУУ

Сангийн сайд асан С.Баярцогт: УИХ-ын шийдвэрийг Эрүүгийн хэрэг гэж үзвэл бид буруу тийшээ явж байна гэсэн үг. Улс биш болж байгаа байхгүй юу. Хэрвээ УИХ-ын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэц тэрийг хэлэлцэх ёстой. Энэ шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж үү, зөрчөөгүй байна уу гэдгийг хэлэлцэх ёстой. Үндсэн хуулийн хүрээнд хийгдсэн нь тогтоодвол тэнд хуулийн зөрчил ерөөсөө байхгүй байна гэсэн үг. Гэтэл хуулийн засаглалаас хальж, хуульгүй орчинд ажиллаж амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл рүү орчихлоо. Улсын их хурал, Засгийн газрын шийдвэрийг Эрүүгийн хуулиар зүйлчлээд зөв, буруу гэж эхэлж байна.  Энэ утгаараа зарчмын хувьд маш буруу юм руу яваад байна гэж хараад байгаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    bugd l unen helj!
    2020 оны 09 сарын 21 | Хариулах
Top