УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Үнэхээр худалдан авалт гэдэг асуудал бол бугширсан. Ямар сайндаа боловсролын салбарын тендерүүдийг худалдан авах ажиллагааны агентлагт бүрэн шилжүүлсэн.Тэгээд ч тодорой ахиц, дэвшлүүд гарч чадахгүй байна.
Тендер авч мэргэшсэн, цүнхний компаниуд олон байдаг. Үүнээс үүдэлтэй 5-6 жил барилгаа сэглээд хаячихдаг компаниуд байгаа. Эндээс Сүхбаатар, Баян-Өлгий аймгуудад барилгын ажил авсан 5 компанийг хар жагсаалтанд оруулж, зарласан байгаа. Энэ компаниудыг цаашид боловсролын тендерт дахиж оролцуулахгүй гэсэн үг.
Баян-Өлгий аймгийн хувьд хүнд юм байна лээ шдээ. Баян-Өлгий аймаг бол хатуухан хэлэхэд үндсэндээ аймгийнхаа ИТХ-д суудаг нөхдүүд л хэдэн тендерээ хувааж авдаг. Цаашдаа Баян-Өлгий аймагт ийм асуудал үүсгэхгүй байх ганц арга бол тендерийг нь орон нутагт шилжүүлэхгүйгээр Худалдан авах агентлагт нь шилжүүлэхгүй бол хамгийн муу гүйцэтгэл гаргадаг аймаг болсон.
Сэтгэгдэл (1)