УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банкны ₮841 тэрбум салхинд хийсчихсэн байна. Улс орны томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгуулагдаж байсан энэ банкийг тараагаад хаячихсан байна. АТГ энэ асуудал дээр ямар ажил зохион байгуулж байгаа вэ. Цаашлаад УИХ-ын танхим дотор сууж байгаа гишүүдээс хэн, хэн энэ зээлийг авсныг холбогдох газрууд нь нээлттэй зарлах хэрэгтэй байна.