“Бээжин-2022” олимпын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголчууд яг хэдүүлээ олимпын наадамд ирсэн, хэд нь улсын зардлаар яваа, манай тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар байгаа талаар тэрбээр мэдээлэл өгч, өвлийн спортын хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Монголын багийн ахлагч Ц.Сандуй "Монголын баг тамирчид болон ТВ-ийн сэтгүүлч, зураглаач гээд нийт 17 хүн Хүннү эйрийн онгоцоор нэгдүгээр сарын 31-нд Бээжинд ирсэн. Олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд 7 хүн бий. Хоёр тамирчин, эмч, дасгалжуулагч, цанын холбооны нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан ажилтан гээд 7 хүн олимпын нээлтэд жагслаа.
Коронавирусийн халдварын дэглэмийг чанд сахиж, тамирчид Шведэд бэлтгэлээ хийгээд тусгаарлалтад байж байгаад энд ирсэн.
Манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана. Тамирчдадаа шинэ цана, хувцас хэрэглэл авч өгсөн" гэв.
Сэтгэгдэл (3)