өдөр
шөнө
×

Бичлэг: Хөл хорионы үеэр цацагдсан “Карантин 14”, “Мэдээллийн урсгал” зэрэг шоу нэвтрүүлгүүдийг улсын төсвөөс санхүүжүүлжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах асуултыг асуулаа. Тэрбээр, "Цар тахлын үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. “Карантин 14”, “Ковидгүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” гэхчлэн. Тухайн үед үүнийг улсын төсвөөс хийгээгүй, уран бүтээлчид өөрсдөө хийж байгаа гээд байсан. Энэ нэвтрүүлгүүдийг төсвөөс хийсэн юм уу. Эдгээр нэвтрүүлгийг улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн бэ" гэв.

Харин энэхүү асуултад Соёлын дэд сайд М.Батбаяр "10 их наядын төлөвлөгөөнд манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан. Үүнтэй холбоотойгоор найман контент бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн.10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд үүнд мөнгө зарцуулаагүй. Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөг гаргаж зохион байгуулсан" хэмээн хариуллаа. 

Засгийн газар тухайн үед "Эдгээр нэвтрүүлэгт татвар төлөгчдийн нэг ч төгрөгийг зарцуулаагүй.  Долоон телевиз хамтран энэ нэвтрүүлгүүдийг хийж, үндэсний татвар төлөгч томоохон компаниуд санхүүжүүлж байгаа" хэмээн мэдэгдэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.171)
    Данх Оюун-эрдэнэ өөрийгөө магтуулсан юм уу.
    2022 оны 01 сарын 04 | Хариулах
Top