өдөр
шөнө
×

Г.Занданшатар: Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол банкны удирдлагуудад Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудалд хууль зөрчсөн асуудал гаргахгүй байх үүрэг өглөө.

Тэрбээр энэ талаар, "Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн тухай худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. Монгол банкны удирдлагуудад Монгол банкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль журмын дагуу ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр шалгаж, УИХ-ын гишүүдэд эргэж мэдээлэл хийхийг даалгаж байна.

Мөн хууль, хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцаа эзэмших нь хуулиар хатуу хориотой. Шинэ батлагдсан Банкны тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.170.73.170)
    jlkjl
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Цогзолмаа (202.170.73.170)
    hihi
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Цогзолмаа (202.170.73.170)
    huhuhu
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
Top