өдөр
шөнө
×

Төгрөг нуур, Майдар хот, төмөр замын 280 сая ам.доллар зэрэг олон хууль бус үйлдэлдээ тайлбар хийхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлаа

Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, “Монгол Ардын Намыг тараах тухай” хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрх зүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа. 

Монгол Ардын Нам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн бөгөөд аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын үндэс нь Улсын Их Хурлын сонгуульд олонхын санал авсан нам, эвсэл Засгийн газраа байгуулж сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд оршдог. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр Засгийн газраа байгуулсан эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж байна. 

Ардчилсан нийгэмд ард түмний сонголт хамгийн эрхэм дээд шийдвэр байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газрыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн аливаа оролдлогоо таслан зогсоохыг шаардаж байна.

2. Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэнд тэгш шударга хүртээх зарчмыг удирдлага болгож, хууль бусаар бусдын эзэмшилд байсан 900 гаруй лицензийг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөр, Асгат, Салхит, Тост, Тосон Бумбын орд, Гутайн даваа, Хармагтайн орд, Ноён Уул зэрэг байгалийн  баялаг, орд газар, үйлдвэр аж ахуйн газруудыг ард түмний мэдэлд буцаан авсан. Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, хүүхэд бүрд сар бүр нэг зуун мянган төгрөг олгож, Оюутолгойн ордын үр өгөөжөөс Монгол Улсын иргэн бүрдээ гадаад, дотоодод амьдарч байгаагаас үл хамааран гурван зуун мянган төгрөгийг хүртээсэн. Цаашид ч байгалийн баялаг, уул уурхайн ордуудынхаа үр өгөөжийг Монгол хүн бүр тэгш, шударга хүртдэг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид тууштай ажиллах болно. Харин танаас ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүд, хууль хяналтын байгууллага дамжсан гэмт хэрэгтнүүдийг хаацайлахгүй байхыг хүсье.

3. Ардчилсан нам бол Монгол Улсын ардчиллын тулгуур баганын нэг юм. Гэтэл тус намыг Улсын бүртгэлийн байгууллага хагалан бутаргасан мэтээр олон нийтэд мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн. Харин Ардчилсан намын хагарал бутралын суурийг таныг тавьсан гэж Ардчилсан намын удирдлага, жирийн гишүүд  үзэж, өнөөдөр ч таныг шууд болон шууд бусаар намынхаа талцал хуваагдлыг өдөөсөөр байна хэмээн мэдэгдсээр байна. Бид иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд ямагт хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд улс төрийн  намуудын төлөвшил, парламентын ардчиллын төлөө цаашид ч тууштай зогсоно. Монгол Ардын Нам улс төрийн ууган хүчин, эрх баригч намын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүх намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах санаачлагыг гарган, нийгмийн хүлээлтэд нийцсэн олон намын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манлайлан ажиллах  болно. 

4. Ард түмний хэлдгээр шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг ёсыг халж, олон жил хүлээгдсэн шүүхийн шинэчлэлийг хийсэн нь энэ удаагийн парламентын чухал алхам боллоо. Улс төрөөс ангид, хараат бус шүүх эрх мэдэл ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлсэн явдал танд таалагдахгүй байгаа нь таны үг үйлдлээс харагдах боллоо. Хууль, хяналтын байгууллагыг ашиглан бусдын өмч хөрөнгийг дээрэмддэг, шударга иргэдийг хохироодог, өрсөлдөгчөө намнадаг явдал сүүлийн дөрвөн жилд улам бүр гаарч байгааг хохирсон иргэд үйл баримтаар нотлон ярьцгааж байна. Хувь хүн бус хууль засагладаг нийгмийн төлөө бид цаашид ч хатуу тэмцэх болно.

5. Төрийн байгууллага, албан хаагчдын хууль ёсны шийдвэрүүдийг өөрт таалагдаагүйн төлөө гүтгэн дайрч байгаа таны үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байна. Төр ард түмнийг холбож, улс төрийн намуудыг зөвшилцүүлж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй албан тушаалтан болохыг тань дахин сануулж, эдгээр хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

6. Та мэдэгдэлдээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэдгээ олонтаа нотолж хэлсэн нь олон түмэнд айдас түгшүүр төрүүлж байна. Ардчилсан Монгол Улсад хунтын дарангуйлал, цэргийн дэглэм тогтоох ил, далд хүсэл байна уу гэдэг болгоомжлол нийгэмд үүсээд байна. 

7. Монгол цэргийн нэгдсэн холбоо гэх төрийн бус байгууллага нь Монгол Ардын Намын бүтцийн байгууллага биш бөгөөд уг төрийн бус байгууллагыг Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх удирддаггүй болно. Манай намын дүрэм, бүтцэд цэргийн болон цэрэгжсэн бүтэц огтоос байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Харин энэхүү төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан хуралд та илгээлт хүргүүлж, талархан дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлж байсныг сануулахад илүүдэхгүй болов уу.

8. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар оффшор бүсэд байгаа 17 тэрбум америк долларыг Монгол Улсад оруулж ирнэ гэсэн таны амлалтанд сонгогчид итгэж төрийн тэргүүнээр сонгосон. Харамсалтай нь өнөөдөр төрийн дансанд нэг ч доллар оффшор бүсээс орж ирээгүй байна. Байгалийн баялгийг цөлмөн, гадаад дотоодод зарж, оффшор бүсэд хөрөнгө мөнгөө байршуулсан хүмүүсийн нэг нь таныг гэх баримт нотолгоо хэвлэл мэдээллээр олонтаа гарч байна. Энэхүү хууль бус үйлдлээ Монголын ард түмэнд баримттайгаар тайлбарлахыг танаас шаардаж байна.

9. Таны нэр холбогдсон Хонконгийн компанид зарагдсан Монгол Улсын стратегийн орд Төгрөг нуур, Майдар хот байгуулна хэмээн олон зуун хүнээс авсан хандивын орлого, үлгэр мэт яригдсан аж үйлдвэрийн парк, арван жилийн өмнө баригдах байсан төмөр замын төслийг зогсоож, Монгол Улсын төсөвт орох байсан арван тэрбум америк долларыг үгүй хийсэн, улмаар төмөр зам барих нэрийдлээр Чингис бондоос авсан хоёр зуун наян сая америк доллар зэрэг олон хууль бус үйлдэлдээ баримттай тайлбар хийхийг хатуу шаардаж байна.

Эдгээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүддээ өнөөдрийг хүртэл тайлбар хийхгүй байгаа тань олон нийтийн хардлагыг улам баталгаажуулж байна. Мөн эдгээр хууль бус үйлдлээ хаацайлах, хуулийн хариуцлагаас зугтахын тулд өнөөдрийн эрх мэдэлтэйгээ машид зууралдаж, үндсэн хуулийн бус аргаар ерөнхийлөгчийн суудалдаа үлдэхээр хичээж байна гэж үзэхээс өөр аргагүй юм. 

10. Таны хийсэн илгээлт гэх зүйл нь Монгол Ардын Намын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож үнэт зүйл, итгэл сэтгэлээрээ нэгдсэн эгэл жирийн намын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд бүдүүлгээр халдсан явуургүй үйлдэл боллоо гэж манай намын мянга мянган гишүүд, дэмжигчид үзэж дахин энэ үйлдлээ давтахгүй байхыг танд хариуцлагатай анхааруулж байна.

Зуун жилийн түүхтэй Монгол Ардын Намын үнэт зүйл нь Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалж, чөлөөт эдийн засаг, өмчийн олон хэлбэрийг хангахад оршдог. 

Коронавируст цар тахал хүн төрөлхтнийг нөмөрч, Монгол Улсад олон мянган иргэн халдвар авч, 50 гаруй хүний алтан амь эрсдэж, улс орон, ард иргэдэд нөхөж баршгүй гарз хохирол учраад байна.

Монгол Улсын Төрийн тэргүүн та Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Монгол төрийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэхийн зэрэгцээ, цар тахалтай тэмцэж буй Улсын Их Хурал, Засгийн газар, ард иргэд, албан хаагчидтайгаа хүчээ нэгтгэн, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийн төлөө сэтгэл гарган хамтран ажиллахыг уриалж байна гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (92)

  • Зочин (103.26.194.94)
    Нам тараана гэхээсээ илүүтэй офшороос оруулж ирсэн мөнгөнийхөө талаар ганц нэг баримт дурдвал ард түмэн сонсох юмдаа. Харамсалтай нь тэр талаар хэлэх юм байхгүй юм боловуудаа. Eрөнхийлөгч болохдоо энэ талаар их том тоо амлаж байсныг ард түмэн мартаагүй одооч харсаар л байна шүү eрөнхийлөгчөө!
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.161.52)
    Монгол хүмүүс дэндүү ядуурч. Энэ Баттулга ерөнхийлөгчид өрсөлөж байхад хүмүүст мөнгө тараасан гэх яриа байдаг. тэр мөнгийг авсан хүмүүс түүнд санал өгсөн. Одоо баян хүн л мөнгөөр цохиж төрд ардаг болсон.Мөнгөөр биш, мэдлэгээр цохиж төр удирдах хүнээ сонгох болсон. 17 чингэлэг спирт гэж байх үед энэ хүнийг үзэн ядаж байлаа. Тэгээд мартсан, сайхан үгээр гошгороод ард түмнийг хуурсан. Хараад байхад олон түмэн хужаа цустай гэсэн бүхэн нь но-той байх юм. Одоо цэьэр монгол Хүрэлсүхээ буруутгаж байна. Энэ хүн их зүтгэсэн. Даанч офшорчид их байж түүнийг ажиллах боломж өгөөгүй юм даа. Түүнийг буруутгасан бүхэн нь хужаа цустай байх нь.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Ард иргэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж хууль дүрмээ баримтална уу!!!
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (192.82.67.141)
    Ингэж ойлгомжтой тодорхой хариу өгөх ёстой. Дуугүй хараад л суугаад байх юм. Нөгөө 17 чингэлэг спиртийг хэрхэн ус болгон хувиргаж байлаа. Би тэр үеийн дуулиант хэргийг одоо ч санаж байна. Мөнгөжиж баяжихын тулд хууль бусаар 17 чингэлэг спиртийн гэмт хэрэгт хутгалдсан.
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.87.20)
    Ene nowshiin namiig taraagad bxgvi bolgo
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
    • Иргэн(192.82.67.141)
      Нам яах вэ. Үндсэн хуулиа үсэглэн унш. Парламентын засаглалтай улс шүү. Эрхэм ербнхийлөгч маанв Ардчилсан намыг самраад дуусгасан. Одоо Ардын намыг санаархвал санасны гарз шүү. Айхтар өс хонзонтой хүн юм
      2021 оны 04 сарын 24
  • Б.Азжаргал (66.181.161.113)
    Суудлын төлөө шунаж байхаар эхлүүлсэн ажлаа дуусга
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.184.97)
    тэр мөнгийг олгоод бсан засгийн газрыг бас шалгаж шүүх хэрэгтэй
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Б.Азжаргал (66.181.161.113)
    Арай л дэндүү шуналтай юмаа, одоо больж үз суудлаа тавьж өг!!!
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Б.Азжаргал (66.181.161.113)
    Ард иргэд тэнэг биш шүү, эхлүүлсэн ажлаа дуусгаад байх ёстой газар луугаа яв!!!
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Ард иргэд тэнэг биш шүү, эхлүүлсэн ажлаа дуусгаад байх ёстой газар луугаа яв!!!
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.113)
    Ард иргэдээ ингэж үймүүлж болохгүй ээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зайл (66.181.161.1)
    Ах дүүстэйгээ авсан ЖДҮ гээ төл сархинаг овогт минь. 60 тэрбумаар төр наймаалцсан схемийн ялаа үүрээ Амарбаясгалан. Сонгуулийн дараа наймаалцсан төр йн албан тушаалын авилгаа ил болгооод дараа нь шударга ёс яриач.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Уянга (66.181.181.147)
    Ард иргэд тэнэг биш шүү суудалдаа үлдэх гэж самарч байна даа.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (14.138.209.120)
    Өнөөдөр Монгол ялсан уу...
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.27.243)
    Баттулгаа шунал чинь хязгааргүй байж болнл, харин наслах нас чинь тоотой гэдгийг бүү март???Энэ их хулгай хийсэн үхэхдээ авсандаа аваад орохгүйгээс хойш хүнээрээ өайбай, Дараагийн үе чинь яг чам шиг болвол яанаа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.204)
    юу ч хийж бүтээж үзээгүй та нар шиг намаар хооллогч нарт бол шууд л идсэн уусан болж харагдана л даа ман мангарууд шиг бишээ наад хүн чинь бүтээгч хүн
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Иргэн(192.82.67.141)
      Та шинэ үеийн хүүхэд үү? Баттулга ерөнхийлөгч маань бас шударга хөдөлмөрөөр энэ их хөрөнгөтэй болсон гэж боддог уу. Социализмын үеийн агуу бүтээн байгуулалт үйлдвэр компанийн барилга байгууламжуудыг 90оны дараахан Ардчиллын туган доорх сэргэлэн авхаалжтай увайгүй хэдэн нөхөд хувьчилж авсан байдаг. Тэдгээрийн нэг нь. Тодорхой хэлбэл бусад иргэдтэй жишихэд Гарааны тэгш бус байдал, өөрийн нам албан тушаалаа ашиглан хөрөнгөжсөн гэж би үздэг
      2021 оны 04 сарын 23
  • уншигч (66.181.189.29)
    Хүрэлсүх Амарбаясгалан хоёр тийм л шударга юм бол Сү Батболдын офшорт байгаа монголоос хулгайлсан олон зуун сая долларын мөнгийг хариуцлага тооцож яагаад ярихгүй байгаа юм вэ ?? МАН аар дүүрэн хулгайчид байгаагаа одоо энэ ЖДҮ хулгайч Амарбаясгалан яагаад донгосохгүй байгаа юм...МАН ыхан та нар монголын төрөөс бүр мөсөн устах өдөр хэзээ нэгэн цагт ирнээ харж байгаарай ..ТА нарт толгой дараалан хулгай луйвар дээрэм төрийн хуулийг самарсан хэрэгт хийсэн нүгэлд чинь тохирсон шийтгэлээ авах өдөр гогцоотой олс өлгөх хугацаа хүлээж байгааг ямагт санаж яваарай
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (14.138.209.120)
    Яг шударга ёс ярих юм бол Баттулга Монгол улсад эдийн засгийн асар их хохирол учруулсан хүн. Одоо энэ гэмт хэргээсээ түр хугацаанд ч болов мултархын тулд ямар ч үнээр хамаагүй энэ суудалдаа үлдхийг санаархаж байна.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • (202.126.89.204)
      Хуцдаг намын цагаан солиот
      2021 оны 04 сарын 23
  • уншигч (66.181.189.29)
    МАН ын Хүрэлсүх луйвараар сүгсэлзээл хий цэрэг ёсолгоо хийж засаг төр барьж байхдаа хариуцлаггүй хийрхэл хэнээрхэл хэтэрсэнээс болж энэ олон хүний амь үрэгдэх эх үүсвэр суурийг тавьж өгсөн...МАН намыг төр барьж байх 20 30 оны үед өвөг дээдсийн олон олон хүнээ хэлмэгдүүлж алуулж хохирсон ...тэгээд сүүлд нь цагаатгагдсан хүний удам хойчис байна..
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Tseegii (66.181.177.99)
    Khurelsuhiin hiisen zuil olon shdee namiig taraana geed l taraachihdag yumuu amar yum bolohnee
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Отгонсүрэн (66.181.161.17)
    Нэр дэвших гээд ядчих юмааа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Нэр дэвших гээд ялгах юмаа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Huslee (66.181.160.19)
    Ард түмнийг буруу тийш нь турхирч үймээн дэгдээхээ боль.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Huslee (66.181.160.19)
    Газар нутгийг минь зарж, мөлжихөө боль!! Хэрээс хэтэрч байна.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • алдармаа (202.126.90.126)
    баттулгын булай эхнээсээ дэлгэгдэж эхлэлээ энэ хүн яаж шуухан амиа авч гархын болдоо
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Мандахцэцэг (66.181.161.125)
    Ард иргэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлмээр юмаа гэтэл хооронд нь талцуулаад л энэ хэцүү үед
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.234)
    жоохон сэтгэл л хэрэгтэй байна даа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Baaska (202.55.188.37)
    Zow shaardlaga tawisan bnaa
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Sarantuya (66.181.161.10)
    Ард түмний өмчийг өгөөд байх ёстой газар лууга яв.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Sarantuya (66.181.161.10)
    Газар нутгийг минь зарж, мөлжихөө боль!! Хэрээс хэтэрч байна.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.88.129)
    Arai denduu yum 😡🤬
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Sarantuya (66.181.161.10)
    Ард түмнийг буруу тийш нь турхирч үймээн дэгдээхээ боль. Одоо суудлаа тавьж өг.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Энхмаа (66.181.161.19)
    Ард түмнийг буруу тийш нь турхирч үймээн дэгдээхээ боль.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Эрка(192.82.89.80)
      Үнэн шүү.
      2021 оны 04 сарын 23
  • Батдорж (122.201.21.225)
    Ерөнхийлөгч Баттулга таниас болж хичнээн замын компани даампуурсан билээ төмөр замын далан нэрээр баахан шороо овуулуулчаад мөнгийг өгөхгүй олон компани даампуурсан одоо боллоо яасан ханж цаддаггүй шунал вэ одоо монголыг минь самрах гэж байна уу
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • s (64.119.22.244)
    g
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Сүнжидмаа (66.181.161.121)
    Арай л удаан юу
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Тэгшээ (150.129.142.121)
    Женко одоо болио
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.83.189)
    Олны хүчээр барьж идэхгүи шүү саяханл 60 тэрбумын асуудалд ороод л ихл юм болоод баисан санагдах юм өөрсдөө өө сэвгүи өндөг шиг үү ганцхан хүн шүү
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • shinee (66.181.161.97)
    suudliin toloo shunaj baihaar ehluulsen ajilaa duusgamaar ym.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • irgen (64.119.26.138)
    battulgaa er hun shg bgaarai.... uhaantai ultai suuritai bodoj eldwiin teneg huuhed shig uls turiin uildel hiihee bolioroi
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • mongol ulsin terguun ard irgedde zow ulger duuraill blhin tuld en asuultand unen zow hariulj ogooch yronhiilgchoo (202.126.89.202)
    irgen
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.129)
    iim ih asuudaltai bj nam taraana geed irgediig taltsuulj bdag ene bvhend tailbar hiih heregtei!!! zow asuudal hondson bn
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.97)
    Suudliin toloo shunaj baihaar ehluulsen ajilaa duusgamaar ym.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Хүслээ (203.91.115.55)
    Ард иргэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж шудрага байхыг таниас хүсэж байна
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Urnaa Uranchimeg (202.9.40.189)
    Eronhiilogchiin maani er ni bulhai ni il boloh geel nam taraanaa geed bgan bishuu ymar amlalt ogch garch irsen hun bilee Mongol Ylnaa l bsan ymar shunaltai yasan hanaj tsaddaggui ih olsgolon be
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Мөнхөө (66.181.161.75)
    Тэргүүн минь зөв байж Майдараа дуусгаа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Irgen (203.91.115.49)
    Eronhiilogch hun huuli zorchij boldog ymuu huuli hun burt tegch erhtei baih ystoi shuu
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • gunjeegiin eej (202.126.90.31)
    hun er ni haan ch ymarch ued hun chanaraa geehgui l baih heregtei
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (203.91.115.49)
    Eronhiilogch hun shudrag baih heregtei ard irged chini teneg bish shuu
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Мөнхжаргал (66.181.161.97)
    Баттулгын булай эхнээсээ дэлгэгдэж эхлэлээ дээ энэ хүн яаж шүү амиа авч гарах юм болдоо
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (202.126.88.163)
    Ард түмний эв нэгдлийг хангах хүн гэхэд ерөнхийлөгчийн мэдэгдэл ард түмнээ ялгаварлан гадуурхсан түрэмгий ажлаа мэддэггүй эрх мэдэлд хоргодсон нь илт байна.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.19.175)
    Eronhiilogch hun hariutslagatai baih yostoi🤔 Huuli bus uildel hiisen henbe guaich huuliin omno meduuleg yostoi🤨 onoodor bish ch margaash 😠
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Түмэнжаргал Сартуул (202.9.47.10)
    зөв шүү
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    Баттулга Сонгууль өнгөрөөгөөд гадагшаа Зугатаана Эх оронд нь үлдээж хариуцлага тооцох хэрэгтэй.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.82)
    Ард иргэд тэнэг биш шүү сандал суудлийн төлөө ямар ч их шунадаг юм
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.27.243)
    Хийсэн ажил бага худлаа ярьж олон хүнийг мууд турхирахаа зогсолно у? Үймээн самуун гарлаа шэрэд ьа хохирох үгүй бид л хохирно ард олноосоо сонгогдож гарч ирчихээд буцаад бидниыгээ доромжлохоо зогсоонокуу
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.237)
    Төлөвлөж хийсэн ажлууд болон хийж буй ажлуудадаа үнэн зөв шударга хариулт өгөх байлгүй дээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Ахмад инжёнёр Н Батаа(202.126.89.51)
      Энэ нялга чойрын нүүрсний бассёйны нэг хэсэг шивээ овоогийн уурхай нүүрс олборлолт хийж байна
      2021 оны 04 сарын 23
    • (202.126.89.51)
      Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд. Газар нь нялга-чойрын нүрэн нүүрсниы бассёны нэг хэсэг юм асар их нөөутэы энэ нүүрсниы бассёныг монгьолын гёологчдын ьолж илэрүүэн юм энэ бамсёйгны нэг х
      2021 оны 04 сарын 23
  • Зочин (192.82.69.168)
    Maidar tosol yu bolson ard tumnees handiv nereer her mongo ugaaj amjiv hudlaa lag lag tosol ehluleel handiv nereer mongo zavshihaas oor hiij buteesen ym oort chin bnuu Battulgaa
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.108.33)
    Эхлээд өарийнхөө намын хулгайч нараас асуу үнэхээр тийм шудрага ярих санаатай бол энэ хүнийг ард түмэн сонгосон бид бурууг нь шүүнэ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • (202.55.188.82)
      Тэр аймшигт Сүгээ бичмээр дээ
      2021 оны 04 сарын 23
  • Ariunbold (202.9.40.210)
    Jenco bolioooo ogtsor sanalaaraa
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Бас л их асуудал бна даа.яана даа ерөнхийлөгчөө
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.69.168)
    Battulgaas unen zov medegdel hiihig shaardaj bn
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.116.151)
    Арл иргэд тэнэг биш шүү. Эрхэм ерөнхийлөгч та бодитой хариу өгөөч
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • hamgiin zow asuultudig hondjee odo yronhiilogch maani hariulj chadah blwu unen zowoorn (202.126.89.202)
    irgen
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.129)
    iim ih asuudaltai bj nam taraana gj bdag yu bodoj ywdag ym boldoo
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.77.23)
    Х.Баттулга та идгээр асуултанд үнэн зөвөөр хариулж чадах уу?
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.107.6)
    Үзээд алдий юмыг яаж мэдэх үү иргэд хууртагдаж магадгүй гэж боддог юм шиг байна. тийм юм байхгүй ээ болно одоо
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Сайхнаа (192.82.77.23)
    Зөв асуудал хөнджээ.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Урка (103.212.119.124)
    офшшороо оруулж ирж өгөхгүй юм байхдаа. 2017оны сонгуулийн гол амлалт нь биздээ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • (192.82.77.23)
      худлаа гар ш дээ
      2021 оны 04 сарын 23
  • zochin (192.82.67.145)
    Battulga daxin ner dewshix chadaxgvi bolson bolxoor vxex gd bvx bulxai n ilerch bn daa daxin uls turd oruulaxgvigeer zailuulax xeregt uls ex ornoo dampuuruulj bga xvn ard irged suxurch bxd
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (64.119.20.6)
    Ерөнхийлөгчөө ичиж амьдар. Чамайг эх орноо ичихгүй зарсаныг муу ээж чинь сонсоод дотроо ихэд шаналж байгаа байхдаа. Үйлийн үрийн төлөөс үр хүүхдэд ирдэг гэдгийг ухаарч амьдар
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (64.119.20.6)
    Ерөнхийлөгчөө жудагтай байгаарай. Ард түмэн эх орноо мөлжиж зарж дууссан бол зайгаа тавь. Ард түмэн тэнэг биш шүү. Газар нутгийг минь эргүүлж өг.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Зөв шүү
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Баярт (64.119.20.6)
    Ёстой зөв. Хогийн хар луйварчин ард түмний өмчийг эргүүлж өгөөд байх ёстой газраа хурдан оч
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (64.119.17.51)
    БАТТУЛГА БОЛ МОНГОЛ ИМИДЖТЭЙ ЛУЙВАРЧИН ШД
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Мангарууд аа. (103.229.121.126)
    МАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХИЙГ "ХУУЛЬ БУС" ГЭЖ ҮЗДЭГ ЮМ УУ. ЁСТОЙ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • bhryuiddj (202.126.88.188)
    Би идсэн чи идсэн 2улаа идсэн ууссанааа жагсах уу гээд бичиж өгч бнадаа кккз. МАНгийн бүх томчууд бас ингэж идсэн жагсаалт бгаа бхдаа
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • (103.57.95.114)
      Bugd l idej uusanshdee
      2021 оны 04 сарын 23
    • (103.57.95.114)
      Tomchuudni bugd idsenshdee
      2021 оны 04 сарын 23
  • Зочин (139.5.217.108)
    Баттулга Сонгууль өнгөрөөгөөд гадагшаа Зугатаана Эн оронд нь үлдээж Жанг нь өгье
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зөв ингэж л байж өөрийн хэрэгийг ил гаргах хэрэгтэй. (139.5.218.129)
    Зочин
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Мөнгөө(202.179.21.251)
      Майдарын бүтээн байгуулалт хэзээ дуусах вэ? Мөн ч олон жил боллоо доо
      2021 оны 04 сарын 23
    • Бадамхатан(202.55.188.43)
      Бүх зүйлд жоохон сэтгэл хэрэгтэй бна даа ерөнхийлөгчөө.
      2021 оны 04 сарын 23
    • (202.55.188.43)
      Жоохон сэтгэл хэрэгтэй л бна даа ерөнхийлөгчөө
      2021 оны 04 сарын 23
Top