УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ төсөл дээр хэд хэдэн зүйлийг анхаарч ярих ёстой. Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх гэмт хэрэг архинаас болж байна. Тиймээс архидан согтууралтыг энэ хуульд хатуу байдлаар оруулах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид төрт улсыг үндэслэсэн эрхэм хүн Чингис хаанаар нэрлэсэн цаашлаад төрийн сүлд, соёмботой архи үйлдвэрлэж байна. Үүнд зохицуулалт хийж, таслан зогсоох хэрэгтэй. Үнэн хэрэг дээрээ тийм нэртэй архи ууснаасаа болоод гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэгдэж байна. Үүнийг бид хуулинд тусгаж өгөх ёстой.
Сэтгэгдэл (15)