УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Согтууруулах ундааны зохистой хэрэглээд хуульчлах нь зөв. Гэхдээ жижиг, дунд бизнесийн талаас зарим зүйлийг тодруулмаар байна. Хуулийн төслийн 26.3-т бар, ресторан, үйлчилгээний газарт согтууруулах ундааг лонхтой нь зарахгүй гэж байна. Үүнээс болж бас нэг нугалаа гараад цагдаа, мэргэжлийн хяналт нь очоод нөгөө үйлчилгээний газруудыг дарамтлаад байх юм бишүү. Тэд ч гэсэн орлого олж, татвар төлж, ажлын байр бий болгож байгаа газрууд шүү дээ.
Сэтгэгдэл (1)