өдөр
шөнө
×

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна.  Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх сард хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэр гарвал зөвхөн 12 дугаар ангийнхныг тусгай горимоор хичээллүүлэх талаар судалж байгаагаа мэдээлж байсан юм.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэний асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.

Эдгээр иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах тухай УОК-ын шуурхай штаб ярилцаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top