Хувийн санхүүгээ л сайжруулахаас улсын мөнгөний бодлого төв банкны дарга нарт хамаагүй. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн төрсөн дүү болох Лхагвадоржийн “Сүмт Өргөө” компанийн “Санроуд” оффист “Хадгаламжийн даатгалын корпораци” 1257метр квадрат талбай түрээсэлдэг. Нэг сарынх нь төлбөр 41 сая 481 мянган төгрөг. Харин “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн захирал нь Б. Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хамаатны дүү С. Баатарсүрэн. Товчхондоо бол Б. Лхагвасүрэн тус корпорацийн захирлаар ажиллаж байхдаа эхлүүлсэн төрийн мөнгөөр төрсөн дүүгийнхээ оффисын барилгад түрээслэгч болсон бизнесийг өнөөдөр ч үргэлжлүүлж байна.
Монголбанкны алдагдал 2023 оны байдлаар 7,4 их наяд. Энэ бол оргүй хоосон тоо биш Олон улсын валютын сангаас гаргасан тоо. Тэгэхээр монгол улс өнөөх хар саарал жагсаалтанд нь орж санхүүгийн хоригт ороход тун ойрхон байгаа гэсэн үг.
Монгол банкны ерөнхийлөгчөөр Лхагвасүрэн томилогдсоноос хойш арилжааны нэг л банкинд шалгалт ороогүй байдаг. Тэр бол мөнөөх засгийн газрын зүгээс явуулж байгаа бүх л мега төслийг хуу хамах болсон цаад эзэн нь гэж яригддаг Баясгалан захиралтай “Голомт” банк. Монгол банк “Голомт банк” хооронд 300 сая долларын своп хэлцэл хийж гурван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. За энэ гэрээ ёсоор бол 2027 оны 12 сар хүртэл Голомт банк төв банкнаас 3400 аар нэг ам долларыг үнэлж авна. Арилжааны нэг банкинд хэт давуу талыг олгосон мэт энэ гэрээгээр бол ирэх жилүүдэд өнөөх алдагдлыг өшөө ч нэмэхээр болсныг гэрчлэх бодит баримт. Одоогийн ханшаар бол доллар хэдийнэ 3500 гараад талийж өгсөн. Гэрээ байгуулагдсанаас хойш Монгол банк 100 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хэдийнэ хүлээсэн. Арилжааны банкуудад олгох хэрэглээний зээлээ хязгаарлаж байгаад банк бус санхүүгийн байгууллагад найр тавин банк бус санхүүгийн байгууллагад зээл олгож байгаагийн цаана энэ мэт итгэмээргүй алдагдалтай гэрээнүүд хийдэг схем явж байх ч магадтай гэж хардагдаж байна. Мөнгөний бодлого барьж байгаа монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн болоод түүний дор ажиллаж байгаа дэд ерөнхийлөгч Энхтайван, мөнгөний бодлогын газрын дарга Баярдаваа нарт мөнгө мөртэй гэдгийг сануулмаар байна. Монгол банкнаас долларыг, нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагад зээл хэлбэрээр нийлүүлдэг. Түүнээс нь ашиг хүртдэг бүхэл бүтэн систем бий. Харин тухайн системийн гол тоглогч нь экс ерөнхийлөгч А. Батсүхийн хадам дүү Б. Баярдаваа. Б. Баярдаваа Монгол банкны бусад газрын захирлууд шиг ээ ил цагаан Банк бус санхүүгийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй ч “Начин заан” ломбардыг “Начин заан”, “Илланай” гэх хоёр ч банк бус санхүүгийн байгууллага болтол нь өргөжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Эхнэрийнхээ төрсөн ахын эхнэрт ихээхэн саймширсан гэх үү эсвэл эхнэртэй тал зассан гэх үү ямар ч байсан “Начин заан” ломбард “Начин заан”, “Илланай” гэсэн хоёр ч банк бус болоод зогсохгүй төв банкаар бат тэтгүүлдэг гэдгийг монгол банкныхан гадарладаг.