өдөр
шөнө
×

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж буй бичлэг цацсан асуудлыг шалгаж байна гэлээ

Нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай нэр холбогдоод буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж буй бичлэг өнгөрөгч амралтын өдрөөр сошиалд цацагдсан. Тэгвэл уг асуудлаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байна уу, иргэний маргаан байна уу гэдгийг энгэрийн камертаа бичдэг. Гэмт хэргийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч ч гэсэн энгэрийн камераа ажиллуулж, бичлэг хийдэг.

Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Тиймээс хаанаас бичлэгийг цацав гэдгийг шалгаж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top