өдөр
шөнө
×

Баянзүрхийн 26-р хороонд бантан хутгаж, иргэнээ амиа хорлох нөхцөлд хүргэсэн Н.Баярмөнхийг огцруулъя!

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх тус дүүргийн 26-р хороонд тав хоногийн хатуу хөл хорио тогтоон бантагнуулж УИХ-ын гишүүд, Улсын онцгой комиссын даргаас ойлгомжгүй байдал үүсгэсэн гэдэг “жавтий” хүртсэний эцэст гаргасан шийдвэрээ цуцлав.

Тэрээр хөл хорио тогтоох болсон үндэслэлээ “Мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг үндэслэж Засаг дарга шийдвэр гаргасан. Түүнээс биш дүүргийн засаг дарга ганцаараа дур мэдээд хороо, байраар нь хаах ямар ч эрх мэдэл байхгүй. Эрүүл мэндийн яам, дүүргийн эрүүл мэндийн төв гэх мэт мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн “энэ хороог хааж өгнө үү, бид энд тандалт судалгааны ажил хиймээр байна” гэсэн бичиг цаасыг үндэслэж дүүргийн онцгой комисс хуралдан шийдвэрээ гаргаад энэ ажиллагаа явагдаж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Хачирхалтай нь УОК, НОК, ЭМЯ-наас 26-р хороонд хатуу хөл хорио тогтоо гэдэг ямар ч чиглэл өгөөгүй байхад Баянзүрхийн дүүргийн засаг дарга Н.Баярмөнх тус хороонд дур мэдэн хөл хорио тогтоож том толгойлсон болох нь тодорхой болов.

Үүнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тайлбар батлаж байгаа юм. Тэрээр энэ талаар “Баянзүрх дүүрэгт цар тахлын тархалт өндөр идэвхтэй, голомттой байгаа учраас дараагийн шатны арга хэмжээг авч ажиллана уу гэдэг албан бичгийг явуулсан нь үнэн. Ингэхдээ хатуу хөл хорио тогтоо гэсэн тодорхой заалтуудыг дурдаагүй. Нийслэлийн онцгой комисстой ярилцсаны дагуу ийм албан бичиг, саналыг явуулсан. Хатуу хөл хорио тогтоо гэдэг чиглэл өгөөгүй” хэмээн чуулганы хуралдаанд мэдэгджээ.

Нөгөөтээгүүр Н.Баярмөнх Баянзүрх дүүргийн 26-р хороонд тав хоногийн хатуу хөл хорио тогтоох тухай шийдвэрээ тус хорооны иргэдэд урьдчилж мэдэгдээгүйгээс болж эрдэнэт хүний амь нас зүй бусаар эрсдэх, цаашлаад энэ мэт гэнэтийн шийдвэрээс болж ахуй нэгжүүд эдийн засгийн хохиролд унаж, олон мянган хүний ажил амьдралын хэмнэл алдагдсан болох нь тодорхой болж байна.

Хамгийн сонирхолтой нь хөл хориог урьдчилж мэдэгдээгүй шалтгаанаа тэрээр “Өнгөрсөн хугацаанд иргэдээс хэд хэдэн удаа шинжилгээ авч байсан. Иргэдэд эрт зарлахад зуслан руугаа эсвэл хорооноосоо гараад өөр тийшээ явах тохиолдол гарсан. Ингэснээр шинжилгээг үр дүнгүй болгодог тул энэ удаад иргэдэд орой мэдээлсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Н.Баярмөнх гэгчид тэгвэл УОК, НОК, Эрүүл мэндийн яамнаас өгөөгүй чиглэлийг өгсөн болгож хөл хорио тогтоох ямар ашиг сонирхол байв гэдэг асуулт анхаарал татаж байна. Хариулт нь 26-р хорооны засаг даргын сандал суудал байсан гэдэг асуудал ч тодорхой болж эхэллээ. Учир нь тэрээр засаг даргаар томилогдсоноосоо хойш дүүргийнхээ 28 хорооны засаг даргыг Ардчилсан намын үед томилогдсон гэдэг шалтгаанаар ажлаас нь халж сольсоор эцэст нь ганцхан хороо үлдээд байсан нь 26 гэдгийг тус хорооны засаг дарга асан Г.Отгонбаатар ярьжээ. Г.Отгонбаатарын тухайд дүүргийн засаг дарга Н.Баярмөнх “ажлаа өг” гэдэг шахалтыг өдөр бүр үзүүлж байсан учир аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн гэжээ.

Энэ бүхнээс товчхон дүгнэхэд, Н.Баярмөнх гэгч хороон засаг даргын албан тушаалыг булааж авахын тулд УОК, НОК, Эрүүл мэндийн яамнаас давсан шийдвэр гаргаж бүхэл бүтэн хороогоор нь хөл хорьсон юм биш байгаа гэдэг хардлага төрж байгааг нуух юун. Тиймээс иргэдийнхээ төлөө биш эсрэг ажиллаж амиа хорлохоос өөр аргагүй байдалд оруулсан түүнд хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулахыг цаашид шаардацгаая!
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (202.126.90.91)
    Огцор
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Баярмөнх хариуцлагаа хүлээ (66.181.179.241)
    26 хороонд хөл хорио тогтоож цүнх баригчаар хорооны дарга сольсон, үр дүнгүй ариутгал хийх нэрийлдээр мөнгө угаасан, иргэдтэй уулзахгүй бардамнан худлаа яриад зугатсан , иргэд ийн 3 өдрийн ажил амьдрал хохироосон, бухимдсан иргэн амиа хорлосон гээд нөхөж баршгүй газр учруулсан Баярмөнх огцор хариуцлагаа хүлээ
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Muugii Munkhtsetseg (66.181.161.61)
    Ogtsroooooooooo
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.233)
    Огцор
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.26.195.218)
    Зүгээр огцрох хэрэгтэй! Намынхаа нэр хүндийг чухал үед доош нь чирж байна даа! 26 хорооны иргэдээр зүгээр тоглоод байгаа юм уу хаашаа юм!
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.23.73)
    Энэ балинчаа аваач ээ. Намын нэр хүнд ч уналаа энэ хороонд
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
    • Zochin(64.119.22.210)
      Unaad baih ner hund baigaa yu
      2021 оны 03 сарын 21
    • (64.119.22.210)
      Unaad baih ner hundtei biluu
      2021 оны 03 сарын 21
  • Чимгээ (192.82.69.110)
    Ийм наад захын ёс зүй ухамсаргүй намчинг огцоруулаад зогсохгүй ард иргэдийн сэтгэл санааны хохиролыг төлүүл.....өөртөө болон намдаа хэт итгэгч бэртэгчин ийм юмнууд хэзээч ард иргэдээ бодохгүй....цаг алдалгүй хурдан огцоруул...ОГЦОР‼‼‼‼
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
  • Мөнхтогтох (202.21.108.4)
    Махан толгойтой дарга нар нэг сайхан юм сурчихсан 0 зогсолт гээд бүхнийг шийдчих юм шиг энэ бол өвчний эсрэг тэмцэл биш зүгээр хулчгар хүний хариуцлагаас зугтаах арга болжээ
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
  • Баярмөнх огцор хариуцлагаа хүлээ. (66.181.178.86)
    Бзд ийн 26 дээр зүгээр жүжиг тавьж хорооны даргыг сольсон. Орчин үед манай хорооны дарга шиг ажил хийх хүн байхгүй ээ хөл хорих шалтгаан байгаагүй. Хориод ч үр дүн гарсангүй
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шудрага нэгэн (66.181.182.104)
    Огцор огцор огцор чи 40,50.000н иргэнийг нэг дор өөрийн эсрэг болгосноо мэдрээл биздээ, дагз минь харамсаад үхэх гэж бна уу хахаха
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.182.104)
    Энэ эргүү дагзийг устгалд оруул Хөөрхөн баримтад кино хийчээд явчижүү Үнэхээр BARны шоу менежер гэдгээ баталчиж бгаам шүү
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.24.246)
    26r horooni irgeni huwid nudere harj medersen bodit uneng yag l bichij de
    2021 оны 03 сарын 21 | Хариулах
  • МАН (66.181.183.46)
    За МАН жаахан хагас хугас нэртэй төртэй үлдье гэвэл Баярмөнхийг огцруулсан нь дээр ээ
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
    • (192.82.77.140)
      Бас дүүргийн хэдэн сургуулийн захирлуудыг халж солихдоо мэргэжлийн бус шаардлага хангаагүй цүнхчидээ томилж бөөн хэл ам. Баянзүрх дүүргийг сүйрүүлэхээс нь өмнө энэ балинчийгаа аваачээ. Ман намыхаан гуйя мөргөе!
      2021 оны 03 сарын 20
    • (192.82.77.140)
      За ёстой юу үнэн энэ үнэн
      2021 оны 03 сарын 20
  • Зочин (192.82.68.200)
    Чадвал огцруул чадахгүй шүү дээ .
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.90.185)
    Энэ боловсролгүй чадваргүй намаас өөр мэдэх юмгүй засаг дарга БЗД т хэрэггүй огцрох хэрэгтэй
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.90.185)
    Ogtsor
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Би (139.5.219.198)
    ЕБС тай бол тугжрэл хэдэн хувиар буух... мордохын хазгай гэгчээр анх л газар зохион байгуулахдаа Ми болон Жунайтангууд зарсаар байгаад сургууль ч угуй цэцрлэгч угуй шамбааралдсан том хороололыг бий болгосон шуу дээ...
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Иргэн (139.5.219.198)
    Сургуулийн газрыг хувийн барилгын компанид егех гэсэн далд санаа ухаантай юм уу даа... 31.000 хунтэй энэ том хороонд ганц сургууль барих газрыг зувчуулах гэсэн алсын зорилогтой тийм л шийдвэр байлаа газар ирж ярилцлага нь тэр байгаа байдал энэ тэр нь их л мэдлэг муутай тэнэгдуу харагдаж бнлээ. Тэр оронд тавих хун нь ялгаагуй бас л одз хайсан сургуулийн газар дээр баригдах барилгаас нанц нэг байр шаачих санаатай новшнууд биз 26 р хорооныхон минээ сургуультай хороотой болохын телее мен новшнуудын хууль бус сонгуулийн эсрэг нэгдэцгээе.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Санчир (66.181.161.108)
    Энэ хүн алдаагаа ойлгоод хариуцлагатайгаар огцор. Маш олон мянган иргэдийн эрх ашиг зөрчиж амь нас эрүүл мэндээр нь эд хөрөнгөөр нь хохиролоо. Огцор.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Энэ балайг огцруулаад байранд нь тавиач ээ Сумьяабазар аа. Нам дагасан иймэрхүү цүнхчид улсын хөгжлийг тушиж бгаа нь гашуун үнэн юмдаа.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.59)
    Нэг зүйл тодорхой бна. Баярмөнх хөл хорио тогтоогоогүй тэр архичин өөр газар баяраа тэмдэглээд бж байх бсан ч юм билүү. Тэгсэн бол тэр хөөрхий эмэгтэй тэгж амиа хорлоо ч уу, үгүй ч үү.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Энд тэр хорооны засаг дарга марга ямар хамаатай юм
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (122.201.24.159)
    Tanai bair hothond teden tohioldol garlaa geed bair hothonoor ni horihgui horoogoor ni horij eruul deglemee barij bgaa irgediig hohirooson tul sanaliig demjij bna
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Жаамаа (59.153.112.150)
    Нэг хорооны даргыг МАН гишүүн дарга болгохын тулд дүүргийн дарга ингэж өвчинөөр улс төр хийж болохгүй .0тгонбаатар дарга хорооны иргэдийн төлөө их зүйл хийсэн хүн энэ далимд хэлэхэд энэ даргаас өмнөх хорооны дарга юу хийж байгаа болон нэрийг нь ч мэддэггүй байлаа шүү дээ
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.251)
    Энэ одоо тэнэг үү? Ямар улсуудыг нь хориод ямарыг нь төрсөн өдрөөр нь гаргадаг юм бэ? 26-р хорооны иргэдийг үнэхээр чирэгдүүлж байнаа. Буруу шийдвэр гаргаж ард олны эгдүүцлийг төрүүлж буй энэ ман ы мангарыг огцруулья.
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
Top