өдөр
шөнө
×

Баянзүрхийн засаг дарга Н.Баярмөнх төрсөн өдрөө тэмдэглэж буй нэгэнд бичиг хийж өгөн хөл хорионы бүсээс гарахыг зөвшөөрчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон.

Тус хороо нь 31 мянган хүн, 11800 өрхтэй бөгөөд  хөл хорионы хугацаанд насанд хүрсэн 16 мянган иргэнээс шинжилгээ  авч, 50-65 насны 2500 ахмад настныг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн онцгой комисс төрсөн өдрөө тэмдэглэж буй нэгэнд бичиг хийж өгөн, хөл хорионы бүсээс гарахыг зөвшөөрсөн нь шүүмжлэл дагуулж байна. Уг үйлдэлд иргэд тус дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийг холбон буруутгажээ.

Н.Баярмөнхийн тухайд 26-р хорооны засаг дарга Г.Отгонбаатарын албан тушаалыг булааж авахын тулд тус хороонд хууль зөрчин хөл хорио тогтоосон гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зоч (192.82.74.88)
    Хүрэлсүх ардчилсан намын нэг ч хүн хороодод үлдээж болохгүй гэж үүрэгдээ биз!
    2021 оны 03 сарын 20 | Хариулах
Top