Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомж болон холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны улсын байцаагчтай болох, тэдний ажилд шаардагдах төсөв, цалин, урамшуулал /нэмэгдэл хөлс/-ийг орон нутгийн төсөвт тусган олгох, ажиллах бүх талын дэмжлэг үзүүлэх Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагт хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн үйлчилгээг орон нутаг, анхан шатны нэгжид хүргэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд дэвшүүлсэн зорилтуудыг дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан -ны Аймгийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд тусгалаа.