өдөр
шөнө
×

Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Э.Бат-Үүл ялалт байгуулжээ

АН-ын ҮБХ-ны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021.03.17-нд цахимаар явж дууслаа. Энэхүү цахим сонгуульд нийтдээ 56985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.

Нийслэлийн АН-ын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.

АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхлэх юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.79)
    Зөнөг тэнэгээр хөтлүүлсэн нам хол явлаа юу
    2021 оны 03 сарын 18 | Хариулах
Top