өдөр
шөнө
×

Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгчдийг өөрийн хүсэлтээр шалгуулахыг шаардлаа

Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансаар мөнгө авсан тухай мэдээлэлийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар нарт мэдэгдэл хүргүүлжээ. 

Уг мэдэгдэлд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй уг асуудал үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг өөрийн хүсэлтээр шалгуулахыг сануулжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.24.173)
    ng huneec l bugd mungu zeeleed bdg umuu oilgomjtoi l acuudal bn zugeer l bugdiin hal tegeed l bolloo ter baacantsogt uh cain zaluu bain shuu ter bol zugeer l zuuchlagchin ajillaa cain hiicn bn
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
Top