өдөр
шөнө
×

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагт тангарагаа өргөнө

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байгаа юм. Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. 

СЕХ-ноос түүнийг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцох тогтоол гаргасан хэдий ч хорих ял сонсоод байсан юм. Тэгвэл тэрбээр ирэх пүрэв гараг буюу гуравдугаар сарын 18-нд парламентад тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top