өдөр
шөнө
×

АН-ын жирийн гишүүд, дэмжигчид ардчиллын цайзыг нураасан гол буруутнаар "Женко" Х.Баттулгыг нэрлэлээ

Ардчилсан Нам ард түмний итгэлийг алдаж, удаа дараа навс ялагдан, дотоод зөрчил нь туйлдаа хүрч, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирээд байна. Үүнд Хэн, Юу буруутай вэ? Монголын улс төрийн нэг тулгуур багана болсон АН яагаад ийм эмгэнэлт байдалд хүрэв? Ардчиллын цайзыг хэн нураасан бэ? Засгийн газрыг огцруулж, лидерүүд, Ерөнхий сайд нар, өнгөтэй, өөдтэй гэсэн улс төрч бүрийн нэр хүндийг шавартай хутгах хорлон сүйтгэх ажиллагааг хэн удирдаж, хэн санхүүжүүлж ирсэн бэ?

Маш олон хүн, АН-ын эгэл жирийн гишүүд Женко Х.Баттулга гэж эргэлзэхгүй хэлдэг. Амин хувийн эрх шиг, албан тушаалын шуналдаа хөтлөгдөн АН-ыг ашиглан самарсныг нь жирийн гишүүд бид хэнээр ч хэлүүлэхгүй маш сайн мэднэ. “Эрэл” компанийн Д.Эрдэнэбатын “Эх орон” намаас 2004 онд УИХ-ын гишүүн болж байсан Х.Баттулга АН-ын тооноор орж ирээд, хойморт нь гарч суусан. Хоёр удаа сайд болж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот гэх зэрэг үзүүлэн макет харуулж, үлгэр ярьсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот өнөөдөр хаана байна вэ? Хувийн компани аль 8 жилийн өмнө барьчих байсан төмөр замыг гацааж, Чингис бондын 280 сая доллараар шороо овоолж, эдийн засгаа хорлосон. Байгаль эколог тэр хооронд нь сүйрч, жолооч нар эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Төмөр замын хэрэгт хамт холбогдсон Солонгосын иргэн Ли Жон Ёл гэгчийг 40 сая төгрөг, өөрөөр хэлбэл 280 сая доллар хэргийг 14 мянган доллараар  торгоод хаасан нь шударга ёс мөн үү?

​Х.Баттулга Ардчилсан намын өнгө болж явсан олон улс төрчийг харлуулах шоунуудыг гардан зохион байгуулсан. Улс төрийн хэрэгтэн болж, шоронд номын санч хийж байгаа М.Энхсайхан “Х.Баттулга өс санадаг, зуумтгай хүн. Өөрийнхөө хар муухайг бусдад чихдэг” гэж онож хэлсэн. Талийгаач М.Батчимэг агсны тагнуулч, Л.Гантөмөрийн “мүүнчин”, Х.Тэмүүжингийн “сайн ах” зэрэг олон ажиллагаанууд хийгдсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга өөрөө ялагдаад зогсохгүй, намаа ялагдуулахад том гавьяа байгуулсан. АН 2012 онд УИХ-д олуулаа болж, Засгийн газраа байгуулсныг хэн нураалаа. Мөрөөрөө ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичигт “Би заналтайгаар гарын үсэг зурсан” гэж Х.Баттулга хэлж байлаа. АН-ын Хяналтын ерөнхий хороо Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Баттулга нарын 8 гишүүнийг 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн тогтоол хүртэл гаргаж байсан ч амьдралд хэрэгжээгүй. Заналтайгаар гарын үсэг зурж, Засгийн газраа огцруулсны үр дүнд АН 2016 үсгүй хусуулсан. АН-ын 5 ялалтын менежер Н.Алтанхуягийг Х.Баттулга шанага шиг ашиглаж, жорлонд шидчихсэн гэж Ц.Элбэгдорж л хэлсэн болохоос үнэн үг. Өнөөдөр М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан нар хэний үед хонгилоор чирүүлж, улс төрийн хэрэгтнүүд болсон бэ? Э.Бат-Үүл “Х.Баттулга ардчиллаасаа урваад зогсохгүй, ардчиллыг тэвчихээ болиод үзэн ядах боллоо” гэж бичиж байна.

“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана”  гэгчээр өнөөдөр ч Х.Баттулга АН-ыг самарсаар байна. АН хоёр тамгатай  болж талцаж байгаа нь Х.Баттулгын ахин нэр дэвших ашиг сонирхлоос үүдэлтэйг бид мэдэж байна. АН-ын хүчинтэй ч бай, хүчингүй ч бай их хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалт шургуулсны ард АН-аас нэр дэвших нэр нүүргүй болсон хүний сонирхол нуугдаж байгаа нь тодорхой. Ардчилсан нам Х.Баттулгад ямар өртэй юм бэ? Лидерүүдийг нь нэг бүрчлэн нэр хүндгүй болгож өгсөн гэж, Засгийн газруудыг огцруулсан гэж, өөрийнх нь Ерөнхийлөгч байх үед олноороо хонгилоор чирүүлсэн гэж Х.Баттулгад үйлчлэх ёсгүй.  

Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц Х.Баттулга ашиглаад хаяж явсан АН-ыг ахин ашиглахаар самарч байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид ардчиллаа хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. С.Зоригийнхоо хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгийг санацгаая. Түүний хэлснээр “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх учиртай”-г мартах учиргүй. Бид мартах учиргүй!

Эх сурвалж: Ардчилсан намын гишүүд ардчиллыг дэмжигчид

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (192.82.80.206)
    за.энхболдын үед Монгол банк бүрэн дампуурсан.энэ хүнийг шалгах болоогүй юм уу?
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.70.13)
    АН-ы гишүүн би одоогийн Ерөнхийлөгчийг өмөөрнө. ажилсаг хүн эх орноо удирдаж яваа нь сайшаалтай үйл явдал шударга ёс,эрх чөлөөг эрхэмлэн эзэнгүй төрийн дээд удирдлагыг гартаа авч санхүүгийн их хуйвалдаан, хулгай луйвар, хөгжил саатуулагч нартай ухаан зоригоор тэмцэж яваа хүн шүү. хийснийг нь хараар будагч нараа хийсэн байгуулсан сайн үйлсийг харж дотор хүнтэйгээ яривал энэ эрхмийг яандаа хүндэтгэх болно. Монгол эх орны жинхэнэ эзэн нь юм шүү. Ерөнхийлөгч болсон 5 хүний дотроос хамгийн шударга, улсын хөрөнгө идэж уугаагүй ухаалаг улсын тэргүүн дээ.
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.188.89)
    Ан ыг женко биш эрдэнэ нураачихсан ш дээ юмыг ул суурьтай бичиж бай ан д сүүлд орсон гэвэл олон хүн бгаа
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.187.244)
    Дэндүү юм ? А Гансүх ч ёроолгүй сав шиг шуналтан бололтой ?
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.96.66)
    Ерөнхийлөгч хүн төмөр зам барьж болдог юм уу? Энэ чинь ЗГ -ын ажил шүү дээ. УИХ, ЕС яагаад үүнийг зөвшөөрч нууцын зэрэглэд оруулдаг байна аа?
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • зоёо (66.181.161.12)
    төр барих 4 жилд доор хаяж 1 хүн пөдийх юм..энэ 4 жилд ямар амьтны бурханы зураг төөрөг хүлээгдэж бгаа бол доо ум маани бадми хум....
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.215)
    Энэ Баттулгынхаа өмнө нь хийж байсан хэргүүд бүгд замхараад алга болсон уу? 17 чингэлэг спиртийн хэрэг, 280сая долларын төмөр замын хэрэг, Сингапурын хужаатай нийлж Баянгол зочид буудал, Махимпекс, Талх чихэр, энэ зуны наадам хийсэн хөндий, Цонжин-болдог цогцолбор, Төв аймаг Майдар бурханы хот , Сингапурын оффошорт бгаа мөнгө гээд ханаж цаддаггүй шуналтай ерөнхийлөгчтэй ард түмэн дээ бид чинь, одоо бас дахин сонгогдох гээд үхэн хатан зүтгээд бгаа нь ойлгомжтой бус уу? Төрийн хамгаалалтанд дахин 6 жил байх гэж үзэж тарж үхэн үсэрч наалдана гэдэг л болж бна даа.....
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Би (76.175.51.119)
    Үнэн биз дээ
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.25.250)
    БАЯНГОЛ-н бараанд биеэ үнэлдэг байсан местный оросын бага ястан хүүхнийг монголын тэргүүн хатагтай болгоод байхдаа ч яахав дээ,
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    Энэ Баттулга гэж ёстой бүтэхгүй гар! Ичих нүүргүй! Яасан ч их шуналтай юм бэ? Гол нь Монгол Улсаа хорлоод байх юм!
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.219.80)
    Кккк буруугаа бусдад бүү тох. Ардчилалыг Эби Үүл Эрдэнэ нар өөрсдөө үгүй хийсэн
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • зочин(66.181.187.30)
      яааг үнэн
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (59.153.115.188)
    Даанч дээ. Бид ийм хүн дэмжсэн гэж үү. Үнэхээр гутаж байна. Монгол ялагджээ..
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.161.31)
    Х.Баттулгын үнэн төрх яг мөн.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Төр улсын 1 р хүн ядаж тодорхой мэргэжил боловсролтой оюун ухаан сайтай хаяа ч болтгуай эх орон ард түмнээ боддог хувийн эрх ашиг хөрөнгө мөнгөний асуудлаа ядахдаа Ерөнхийлөгч байх хугацаандаа хойш тавьж чаддаг ухамсар хүмүүжил ёс суртхуунтай байх ёстой бишүү Ийм ёс зүй эзэмшээгүй хүн эе эвийг эрхэмлэгч биш хар нч эвдрэлдүүлэн хагалагч болдог юм биш үү
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    Ардчилсан намын жирийн гишүүний нэр барьж буй хүмүүс бол ардчилалаас уравсан манан мафын нөхөд хэрэгт холбогдсон хүмүүс бол улс орныхоо төлөө биш хувийн эрх ашгийг нэгд тавьсан нөхөд тэд юу ч хийгээгүй бүтээгээгүй байж тэрбумтангууд болсон луйварчид л Х Баттулагыг эсэргүүцээд байгаа юм даа
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Батжаргал ... (192.82.74.23)
    Яагаад eерөнхийлөгч хүн төрөх зам барьсан вэ үүнийг ойлгох ухаан хайрла ...
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • (66.181.161.58)
      Battulga ygaasaa iim l hun unen turh n ene dee
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (202.55.188.44)
    Ямарч аргаар Х.Баттулгыг Ерунхийлегчийн сонгуульд нэр дэвшуулэхгуй гэсэн тархи угаалт хирээс хэтэрлээ. Одоо бур АНамын гишууд гэсэн тодотгожээ. МАНам ганц хунээс айх гэж .Негее 100 н жилийн туухтэй нам гэж дээ. Менген эдлэлийн зулгэх тутам енге нэмдэгтэй Баттулга ерунхийлэгч тодрох бодтугай
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.21.203)
    Энэ хүнийг 2017 онд Монголчууд бүгд дэмжсэн. Оффшор амласан амлаагүй л гарах байсан. Харин өнөөдөр юу хийв, юу бүтээв. АН-ыг яагаад самрав. Өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрэв. Одоо болиё. Өөөр сонголт бий
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • (77.204.106.46)
      Tegee teg jiba oyungerelee songo
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (203.91.115.38)
    Ахмадаа зээлгүй гэж ялган төрийн хишиг 6 саяаас хассан eрөнхийлөгч Баттулга нэр дэвшвэл ялгагдсан 220 мянган ахмадууд нэг ч санал өгөхгүй гэж шийдлээ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Ррр (202.126.89.193)
    Хэо бу хэлцэнч тохкұй Датаға дэмжинэ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (59.153.114.179)
    Бутлан хагалсан л болохоос эвлэн нэгтгэх үйлдэл ер нь хийгээгүй дээ. Өөрөө дундаас нь цойлоод гараад ирэхэд амар болно гэж тооцоолсон байх л даа
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • zochin(122.201.24.221)
      unen
      2021 оны 03 сарын 09
  • Мандах (66.181.186.113)
    Х.Баттулгаас өөр одоо АН~аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж гарах магадлалтай хүн харагдахгүй бгаа нь үнэн! Тиймээс одоо МАНгарууд арга улам нарийсгаж АНы хэсэг гишүүд гэж найруулсан хороо нийгэмд цвцаж үзэж байх шив дээ!?! Хэн ийм гүтгэлэгээр дүүрэн #зохион бичлэгт итгэхүү ?!? АН гишүүд байсан бол нэр устайгаа бичдэг юм шүү МАНгаруудаа!!!
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.131.250.130)
    илжирч өтсөн хамуутай юмнууд дандаа буруутан хайж хорсолдоо шатаж, 37 оныг санагалзаж сүг сүүдэр сүүдэлзүүлж нийгмийг бузарлаж монголчуудаа хагаралдуулсан юм бичиж явах юм даа... Үйлээ даагаасай даа, 30-40 мянгаар нь буудаж алснаа бага гэж боддог бололтой. Бүгдээрээ Хятадын боол болж, үхэх ч газаргүй тамд шатмарууд...
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • Zochin(172.58.143.116)
      Chinii haraal zovhon Chinii har tolgoid tusna Zovhon chi l sharan uh.
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (43.228.129.20)
    Yup unen ter unen. Unen ymq uneneeree scan.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Овгон (188.242.45.204)
    АН намын гишууд гэж Хэдэн бэртэгчингууд сонин юм бичих болждээ.Хэн нь намынхаа гишуудийг харж узэж байранд оруулж байсан бэ? Зов унэнг хэлсэндээ дарах гэвэл даравч далдайж ,булавч бултайх нуцгэн унэн тодрох цаг уе ирж байна.Угийн бизнесмен хун дээр нь ганц нам биш эх орны толоо зутгэсэн нь буруу харагдаад байгаа юмуудаа.Цээжээ балбагч их мэдэгч залуусын тархи угаагчид байгаагаас зарим залуус амиа хоохойлогч бэртэгчингуудийн угээр явах нь зов уу? Цаг уе харуулна буруу замаар Будва тээгээд буцахдаа шороо тээж байгаагаа ойлгохгуй алсын хараа дугнэж цэгнэж чадахгуй бол нам чинь мам болж байна шуу! Бузрууд нь олон болхоор бусдыгаа уруу татах юмдаа.Зов шугмаа дандаа баллаад байхад оодтэй байх уу? Жирийн гишуун бидэнд та нарын дугнэлт амиа хаацайлсан цагаан захтан ходолмор холсний унэ цэн мэдэхгуй бэртэгчингууд шиг харагдаж байна.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    нүдэн дээр л шал өөр хүмүүс буруу юм хийгээд байх шиг байсан даа, эхлээд ядаж тэднийгээ шийтгэнэ үү АН-ынхаан
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • (202.126.88.163)
      АН ыг яагаад Женкотой холбоод бгаа юм бэ харин ч Женко энэ талаар ямарч холбогдолгүй бхаа харлуулахын тулл юу ч хийж бж магадгүй хүмүүс шүү.
      2021 оны 03 сарын 09
Top