өдөр
шөнө
×

Б.Сэмжидмаа даргатай БГД-ийн ИТХ-ын данснаас 34.5 сая төгрөг БГД-ын МАН-ын хорооны дансанд шилжиж оржээ

Өнгөрөгч орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт МАН 20, АН 19, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Улмаар МАХН-аас сонгогдсон төлөөлөгч Э.Магнайбаяр МАН-д элссэнээр Баянгол дүүрэгт МАН олонх болж дүүргийн засаг даргаар Ө.Сумьяабаатар, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Сэмжидмаа нар сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр сарын дараа тус дүүргийн ИТХ-ын данснаас 34.5 сая төгрөг Ж.Ганбаатар даргатай Баянгол дүүргийн МАН-ын Хорооны данс руу шилжиж оржээ.

Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “төлөөлөгчдийн урамшуулал”  нэртэй 34.500.000 төгрөгийн гүйлгээ БГД-ийн ИТХ-ын данснаас  гарч БГД-ийн МАН-ын Хорооны дансанд шилжиж орсон баримт шилэн дансны сайтад бичигджээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан урамшуулал олгож болно гэж заасан байдаг ч төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг аль нэг улс төрийн намын дансанд шилжүүлнэ гэсэн заалт алга байна.

Эндээс харвал БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан байх магадлалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.24.205)
    Энэ Б. Сэмжидмаа чинь Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөгчийн газарт байсан, Эрдэнэт рүү явж байгаад осол гаргаж хүний амь хохироосон гэдэг тэр мөн үү, өөр хүн үү?
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
    • Зочин(66.181.161.120)
      Мөн
      2021 оны 03 сарын 10
  • Зочин (64.119.23.104)
    Гайгүй залуум уу гэсэн чинь Анандбазарын хэмжээний ёс зүйгүй наймаачинбн лээ ш дээ
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.159)
    Сэмжидмаа эзэндээ өрөө төлж эхэлжээ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зоч (64.119.27.252)
    Өө нөгөө бузрын урвагч энд байдаг юмуу?! Ертөнц хөмөрсөн ч чи урвагчаараа л үлдэнэ!
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • suvd (202.126.88.194)
    Болиочээ битгий ингээд гоншигнолдоод бай хэрэггүй боль. Өөрсдөө сонгож хүчээ нэгтгээ биз дээ.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.217.108)
    МАНыг хэн хэлэх вэ,нохойг хэн саах вэ гэсэн шиг дураараа юмаа
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
Top