өдөр
шөнө
×

Захиалгаар хүн яллагдаг асуудалд Х.Баттулгын баруун гар гэгддэг А.Гансүх гүнзгий хутгалдсан байж болзошгүй гэлээ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯАГААД Т.ЧИМГЭЭТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗАВ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Т.Чимгээтэй хорих байранд нь очиж уулзлаа. 

Энэ өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн гэх дүгнэлтийг сонсож, түүнтэй холбоотой зарим нэг нууц мэдээллийг олон нийтэд ил болгохоор санал нэгдсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй биечлэн уулзаж, мэдээллийг нь ил болгож болох эсэх талаар өөрөөс нь зөвшөөрөл авчээ. 

Үүнийхээ дараа Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шүүхээр шийдэгдсэн гэм, буруугийн тухай асуудлыг ярих эрх надад байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн Газрын харьяа байгууллагуудад хамаатай юм. Тиймээс ч  Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. 

Ял эдэлж байгаа хүн гар утас руу нь мессеж бичиж дарамталсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан асуудал гарсан байсан. Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэж, уух зүйлд нь мансууруулах бодис олон удаагийн давтамжтай хийсэн, нүцгэн зургийг нь гэр бүлийнх нь хүн рүү явуулсан зэрэг асуудал үүссэн. Ил болоогүй бичлэг нууцад бий. Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой асуудал. Гэхдээ Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. 

Засгийн газрын лхагва гарагт болох хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж болзошгүй гэдэг асуудал яригдсан. Мөн Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг зөрчсөн асуудал болно.

Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалттай. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол хэргийг дахин шалгах үндэслэл байгаа. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод, давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. Тиймээс шүүх зарим хэрэгт удаан, зарим хэрэгт хурдан шийдвэр гаргадаг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Үүнийг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй" гэв. 

ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТЫН КОМПЬЮТЕРЭЭС Т.ЧИМГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ УДААШРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ОЛДЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр өөр нэг ноцтой зүйл хэлсэн нь нэр бүхий шүүгч прокуроруудтай биеэ үнэлэгч авч зугаацсан гэх асуудалд нэр холбогдоод буй өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл байв. 

Ерөнхий сайдын хэлсэнчлэн Б.Баасанцогтын компьютерээс хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн бөгөөд тэрхүү схемд С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах төлөвлөгөө байсан байна.

Хамгийн сонирхолтой нь энэ мэтчлэн зарим томоохон хэргийг Б.Баасанцогт төлөвлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд шийддэг байсан байж болзошгүй нөхцөл үүсчээ. Үүний том жишээ нь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг гэв.

Мөн шүүгч Х.Идэр, н.Болдбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар  нь зүгээр ч нэг архидаж, завхайрдаггүй байсан бололтой. Учир нь тэд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин”-гийн Ш.Баярсайхан нарын хууль шүүхийн маргаан дээр тоглолт хийн  “Ариг” банкнаас авлига, шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Нөгөөтэйгүүр Б.Баасанцогтын компьютерээс олдсон хэрэг төлөвлөсөн схем нь хүнийг захиалгаар ялладаг шинэ хонгил дахин үүссэнийг баталсан явдал боллоо гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Хамгийн харамсалтай нь уг асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд нөлөөний хүн гэгддэг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий хутгалдсан байж болзошгүй байгаа аж. Ерөнхий сайдын зүгээс А.Гансүхийг цаашид ҮАБЗ-д ажиллуулах ёс зүйн эрх байгаа эсэхийг хөндөж, шаардлагатай мэдээллийг УИХ-ын чуулганд танилцуулна гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (71.59.141.87)
    ЯЛЛАГДАГ гэж юу гэсэн үг вэ? Ямар хэлнээс орж ирсэн үг вэ?
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Daamii (66.181.177.21)
    Chadah l nuhduud shuu. Genk gansuh 2
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (64.119.26.148)
    Энэ хэргийн гол учрыг нямдорж олон удаа хууль зүйн сайд байсныхаа хувьд маш мэдэж байгаа. Бид нар ер нь яг ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Бие бие рүүгээ чихэж сонгуулийн шоу хийлгүй Чимэгээ Содномдаржаа 2ыг яаралтай суллаачээ.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • (202.9.40.213)
      Shuuh zasaglaliig huuli zuin said meddeggui geed bsan
      2021 оны 03 сарын 09
  • Зураач Лондон (2.220.80.118)
    ККК, энэ чинь зүгээр хувийн анализ биш үү !
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.211)
    Хэн ч байсан үнэн зөвөөр нь шийдэж төрийн болон шүүх хуулийн байгуулагуудыг мөн эрх бүхий хүмүүсийг цэвэрлэх цаг болжээ ардууд тэмцэх л үлдэждээ гэж ойлголоо
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.126.88.224)
    Энэ нөхрийг шалгах цаг болсон. Хумсаа нуусан муур шиг олон хэргийн ард нуугддаг нөхөр дөө!!!
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.115.188)
    Жэнкогийн том том асуудлууд ч сөхөгдөж эхэллээ дээ.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.58.141.100)
    Jenko l ba daa sahal hurts badamjunai elbeg ed bugd hhb tz erdenetiin 49 hubi geed holbogdog aaljnii tor odoo shuuh proctor atg teg gar huluud ba
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • АН -ын олон мянган гишүүд дэмжигчд (66.181.179.180)
    Оюундариа ЧИ минь МАН-ын гар хөл болсон УРВАГЧ С.ЭРДЭНЭ д яагаад барьцаадагпчихав даа... С.ЭРДЭНЭ бол хүн биш алуурчин АДГИЙН НОВШ шүү дээ
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
Top