өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч Х.Баттулга нэг намын дарангуйлал бодитоор эргэн ирж, хүнд суртал, авилга хээл хахууль гаарч байна гэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Ардчилсан нам дотоод талцлаа эцэс болгож, улс үндэстнийхээ төлөө нэгдэн нягтрахгүй бол нэг намын дарангуйлал бодитоор эргэн ирж байна хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.

Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.

1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.

Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.

Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.

Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.

Эрхэм журмын нөхөд өө,

АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.

Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.

Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.

Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!

2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ... ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • jarantai tsetseg (66.181.161.19)
    ardchilaliin tuluu ard irgdiin aj amidral eh orniihoo tuluu negdej 1 namiin daranguillaas salj hugjin deeshlehiin tuluu nyhuur nymbai handay
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.98.141.252)
    Ami tavih geed uhlee.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • zichin (202.55.188.44)
    Songuulid arai denduu tuilshirch bn.Elbegdorjiin ued shiidsen hergiig Battulgad naaj bolohgui.Eder shenegui buh TB EK songuulid duulan uilan dongodoj bn.Arai ch
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.126)
    Хээр талын салхи мэт эрх дураараа байх дуртай өнөө цагийн монголчуудад шууд ирээд амыг нь бариад, авдрыг нь онгичоод, авгай хүүхдүүдийг нь хүчирхийлэхгүй л бол гэрийнх гадаа галав юүлж байсан ч тоохгүй! Тэдэнд зөвхөн амин хувиа бодож борлуулаад, өдөр хоног аргацааж байвал хангалттай!!! Аймхай, бэртэгчин, тэнэг, гуйлгачингаа мэдэхгүй худлаа онгирч сагсуурч, цээжээ дэлдэн, ямаан омог гарган,хов зөөж, гомдоллож гоншигнох дуртай! Арчаагүй, унхиагүй, анархист малнуудад ардчилал ч гэх шиг дэмий балай юм яриад хэрэггүй! Шууд дарж, хүчээр сөхрүүлж, ташуурдан жанчиж, элгээр нь хэвтүүлж байвал таарна!!!
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    АН аа муухай харагдуулахад өөрөө хангалттай ороолцсон доо Намынхаа төлөө биш Хүкийн төлөө хөлөө хугалан шахан гүйсэн Эцэст нь Хүкдээ муриулаад юу ч үгүй хоцорч МАН ыг хэмжээлшгүй эрх мэдэлд хүргэв . Энэ бүхэн өөрт чинь бүгд хамаатай Тураг ядрахаар уулаа гэж Танд бүх цаг үед АН түүний гишүүд л танд үнэнч байсан Та сонгогдоод МАН түүний удирдлагуудад үнэнч байсаар ирэв .
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.219.203)
    AN hubiin ambitsaa hoish tabij negden nygtrah ni hamgaas chuhal bna
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.188.109)
    Chimegeeg sullaach
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Zochin (66.181.161.24)
    AH iig muhuh zamd ni hangalttai nuluulsun bhaa jenko odoo hudlaa busadruu chiheed yah bileedee
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.140.11.241)
    Хэн АН ыг булшлах зам руу түлхсэн билээ. Хэн хагалж бутаргасан билээ. Хэн энэ намын лидeрүүдийг гутааж гүтгэж шоронд хийсэн билээ. Жeнко чи л Топортой буюу МАН тай хамтарч хийсэн. Одоо эргээд л гуйж гэнэ Зайл чи өөрөө.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
    • (202.126.88.196)
      монголчууд бид энэ хоёр намд хуваагдсан цагт хэзээ ч өөд нар харахгүй энэ тогтолцоог сууриар нь сольж хүчээ нэгтгэж байж энэ хямрал гайгүй болно үндсэн хуулиасаа эхлэх хэрэгтэй хоёр гурав хуваагдан бие биенээ үзэн ядаж 30жил явлаа хямрал улам гүнзгийрч засаглалын төрийн эдийн засгийн хямрал нүүрлэв эрүүл хүн нэг ч алга бүгд өвчтэй б оловсрол дампуурсан үүнээс цааш бүх юм дампууран сүйоч байна
      2021 оны 03 сарын 07
  • зочин (66.181.161.99)
    нам бус бие дааж.нэр дэвшвэл тасархай гарна шүү...
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
    • (192.82.73.122)
      Suragui ee
      2021 оны 03 сарын 07
  • Ф (202.55.188.94)
    Хөгийн хулгайч топортой нийлж АН-г унагаад одоо юу гэж хуцаад байна аа
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
Top