өдөр
шөнө
×

"Oi Entertainment"-ын бүтээл "Гайхамшигт ертөнц" УСК энэ сарын 17-нд бүх кино театруудаар цацагдана

Ааваа зарна гэсэн зар сошиал орчинд маш богино хугацаанд бүх хүний анхаарлын төвд яригдсаар байна. Харин энэхүү зар нь киноны хэсэг гэж "Oi Entertainment"-ын залуус тайлбар хийлээ. Oi entertainment-ын залуус нийгэм рүүгээ хандсан олон зүйл хийж аль өнцгөөс хүнд ойлгуулах ойлголт төрүүлэхийг хичээж буй баг хамт олон юм гэдгийг дөнгөж COVID-19 гарахад хамгийн түрүүнд 1200 ширхэг маск гадуур тарааж аян эхлүүлж байсан бичлэг нь батлан харуулж байна.

Энэ удаад ч гэсэн тэд "Гайхамшигт ертөнц" нэртэй аав болоод гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулж ухааруулах зорилготой цоо шинэ киногоо энэ сарын 17-нд бүх кино театруудаар нээхээр болжээ. Хэрэггүй бие биенээ доромжилсон лайв бичлэгнээс илүү мэргэжлийн залуус дуу хоолой болж идэвхжиж байгаад талархах юун...

Мэдээж хүнд эхэндээ эмзэг муухай санагдавч киног нь үзсэн хүмүүс өөр ойлголт авч уран бүтээлчдийн хэлэх санааг ойлгож хүн бүхний дотор байдаг Гайхамшигт ертөнцөө сэрээнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top