өдөр
шөнө
×

Ц.Оюундарь, О.Чулуунбилэг нар АН-ын дэд даргаар томилогдлоо

Ардчилсан Намын ҮБХ-ын ээлжит бус цахим хэлбэрээр өнөөдөр хуралдлаа. Уг хурлаар АН-ын Хэвлэл мэдээлэл, Пи Ар хариуцсан дэд даргад Цагааны Оюундарь, Улс төрийн асуудал хариуцсан дэд даргад О.Чулуунбилэг нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.

Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн Ерөнхий Захирал, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар, О.Чулуунбилэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top