өдөр
шөнө
×

Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм

Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийнхээ фэйсбүүк дээр гэр бүлийн маргаанаа их дэлгэдэг. Хамгийн сүүлд хамтран амьдрагч эмэгтэй нь удаа дараа бие махбодь, сэтгэл санаагаар хүчирхийлсэн, мансуурах бодис хэрэглэдэг гэж Т.Дэлгэрмөрөнгийн өөрийнх нь лайв дээр ярьсныг дуучин залуу өөрийнхөө фэйсбүүк дээр байршуулсан. Өөрөөр хэлбэл, Т.Дэлгэрмөрөнг мансуурдаг, хүчирхийлдэг тухай ярьсан хүн нь олон жил хамт амьдарсан хүн нь, харин энэ тухай олон нийтэд бичлэг хийж цацсан хүн нь Т.Дэлгэрмөрөн өөрөө. Өнгөрсөн 2019 онд яг ийм үйлдэл давтагдаж байсныг хүмүүс мартаагүй. Тэгэхээр анхны эх сурвалж нь дуучин залуу өөрөө.

Олны анхааралд өртсөн нь

Т.Дэлгэрмөрөн бол олны танил фигур, дуугаараа хүндлэгдсэн уран бүтээлч. Ийм учраас өөрийнх нь олон нийтийн сүлжээг үздэг, хардаг хүн олон. Олны танил хүмүүсийн үйлдэл үргэлжид хэвлэл мэдээллийн байгууллагын анхаарлын төвд байдаг. Энэ утгаар нь Т.Дэлгэрмөрөнгийн өөрөө лайвдсан бичлэг, бас хүүхдүүдийнх нь ээжийн “мансуурагч, хүчирхийлэгч” гэсэн мэдээллийн мөрөөр сэтгүүлчид чих тавьжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, “Хоёрдугаар сарын 28-ны 21:30 цагт иргэн Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгаж байна” гэсэн тодруулга гуравдугаар сарын 1-нд isee.mn сайтад өгчээ. Б.Баатархүү дэд хурандаагаас олон хэвлэл мэдээллийн байгууллага энэ талаар тодруулж нийтэлсэн, эфирээр цацсан.

Т.Дэлгэрмөрөнгийн шээснээс THC илэрсэн тухай эхлээд tsahiur.mn сайт, араас нь livetv.mn, zarig.mn, ergelt.mn сайтууд мэдээлжээ. Харин ntv бодисын нэрийг огт бичээгүй байтал Т.Дэлгэрмөрөн ганц ntv-г өлгөн авч буруутгажээ. Хэргийг шалгаж байх явцад албаны эх сурвалж ил гарч мэдээлэл өгөх боломжгүй байдаг ч сэтгүүлчид мэдээлэл олж авч чаддаг. Хариуцлагатай редакциуд ийм асуудлаар хөнгөн хуймгаа хандахгүй нь тодорхой. Тэгээд ч сэтгүүлчид мэдээллийг өөрөөс нь тодруулахаар удаа дараа утас руу нь залгахад Т.Дэлгэрмөрөн татгалзсан тухайгаа өөрийн фэйсбүүктээ бичсэн байдаг.

Энэ бодис нь НҮБ-ын 1961 оны конвенцийн хавсралтад орсон Тетрагидроканнабинол гэдэг мансууруулах үйлчилгээтэй бодис юм. ТНС буюу Тетрагидроканнабинол нь дотроо дельта 5, дельта 8, дельта 9 зэрэг хувилбаруудтай бөгөөд эдгээр нь бүгд марихуана болон манай оронд зэрлэгээр ургадаг олсны ургамалд агуулагддаг. Бага тунгаар хэрэглэсэн тохиолдолд сэргээшийн үйлчилгээ үзүүлдэг бол их тунгаар хэрэглэсэн үед мансууруулах, солиоруулах ч үйлчилгээ үзүүлдэг. Манайхны "өвс" гэгдэх олсны ургамлын гол найрлагад ордог бодис юм.

Олны өмнө өөрийгөө нотлосон нь

Дуучин Т.Дэлгэрмөрөн гуравдугаар сарын 2-нд “Шээсний шинжилгээ өгөхөд ургамлын төрлийн бодис илэрсэн. Би Домч давс, Баатар брэндийн тантай цай уудаг. Би хар тамхи хэрэглэдэггүй” гэсэн байна. Мөн гуравдугаар сарын 3-нд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн надаас дахиад шинжилгээ авлаа. Миний шээснээс ургамлын төрлийн бодис илэрсэн. Тийм учраас сая хумс, үснээс шинжилгээ авсан” гэв. Хоёр удаагийн лайваараа өөрөөс нь ямар нэг бодис илэрсэн, шинжилгээ өгснөө өөрөө хүлээв. 

Харин ямар нэртэй бодис илэрснийг тэр хэлсэнгүй. Буруутгагдаж байгаа этгээдийн байр суурийг хүргэх, хүргэхийг оролдох үүрэг Хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн зарчимд бий. Энэ утгаараа ntv телевизийн сэтгүүлч тухайн мэдээллийн мөрөөр өөртэй нь холбогдохоор утас руу нь залгахад өөрөө татгалзсан юм билээ. Олон байгууллага хүчирхийлэл, мансууралтай холбоотой мэдээллийг түгээж эхлэхэд Т.Дэлгэрмөрөн ганц paparazzi.mn сайтад мэдээлэл өгчээ. Өнөөдөр үүссэн мэдээллийн үндсийн үндэс нь өөрийнх нь дэлгэсэн бичлэг, өөрийнх нь ааш авир байсныг ялгах ухаан дуучинд баймаар.

Сөхөгдөж буй бусад мэдээлэл

Цаашлаад хамтран амьдрагчдаа балмад авир гаргасан гэх мэдээллийн мөрөөр Т.Дэлгэрмөрөнгийн өмнөх үйлдлүүд сөхөгдөж эхлэв. 

•    2001 оны долдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 хэрэгт, 300.000 төгрөгөөр торгуулж, хоёр жил эрх хасах ял, 

•    2009 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу Танхайрах гэмт хэрэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг буюу төрийн албан хаагчийн биед гэмтэл учруулсан хэрэгт 1 жил тэнсэн, 

•    2010 оны дөрөвдүгээр сард мөн ЭХТА-ын 181.2.1, 230.2 дахь хэсгээр 1.6 жил тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийллээр шалгагдсан, мөн 2019 онд мансууруулах бодисын шинжилгээ өгч байсан гэх мэдээллийг eguur.mn зэрэг хариуцлагатай редакциуд бичсэн байна.  Энэ бүх асуудлаас үүдэн АНУ-ын Элчин сайдын яам Т.Дэлгэрмөрөнд Номин талст хамтлагийнхаа тоглолтоор Америк явах гэхэд нь виз олгоогүй байдаг.

Т.Дэлгэрмөрөнгийн талаар Google-д байгаа мэдээллийг шүүж үзвэл аялагч Амайгийн духыг цөмөлж, хамрыг хугалсан, цагдаагийн албан хаагчийг зодож гэмтээсэн, жүжигчин М.Баярмагнайг бүлэглэж зодсон, машинаасаа согтуу олдсон, мансуурсан гэх мэдээллүүд олдоно. Өөрөө ч залуудаа танхайрч байсан, гадаадад мансуурах бодис хэрэглэж үзсэн гэдгээ лайв дээрээ хэлж байна лээ.

Сургамж

Монгол Улс хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэлтэй сүүлийн жилүүдэд эрчимтэй тэмцэж, энэ чиглэлээр ажиллах албан хаагчдаа нэмж, хууль эрх зүйн орчноо чангаруулж байгаа. Учир нь энэ асуудал цөөн хүн амтай манай орны хувьд аюулын харанга дэлдсэн асуудал. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлд соргог хандаж, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч, донтогчдыг ичээх замаар нийгэмд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг хумих, урьдчилан сэргийлэх ажлыг хамтарч хийх болсон. Олны танил хүмүүс, дуучид, жүжигчдийн холбогдсон энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл хэвлэлээр их гардаг нь ийм шалтгаантай. Нийгэмд үлгэр дууриал болж, өөрсдийг нь шүтэн биширдэг, хүндэлж хайрладаг иргэдийн өмнө “урлаг соёлын одууд” маань нэгэнт өөрсдөө түмний өмнө амьдардаг ийм амьдрал сонгосон бол хариуцлагатай амьдрах учиртайсан. 

Иргэн Т.Дэлгэрмөрөнг тойрсон мэдээлэлтэй хамааралгүйгээр хэлэхэд, орчин цагт муу зүйлд, гэмт хэрэгт холбогдсон “од”-уудыг зурагт, хэвлэлээр гаргах, уран бүтээлд оролцуулах, реклам сурталчилгаанд тоглуулахгүй байхыг нийгмийн зүгээс шаарддаг болсон. Олсон нэр хүнд, орлогодоо сагаад байвал эргээд хэн ч биш болтол нь мартахыг хариуцлагатай нийгэм шаардаж байгаа. Энэ бол олны өмнө гарч амьдралаа залгуулдаг урлагийнханд маш том шийтгэл болж өгдөг. Энэ хэрээрээ тэд үг, үйлдэлдээ анхаарч явдаг юм билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (79.241.48.64)
    За даа Том Охин бол хэцүүдэж байна даа .Одоо өсвөр насны хүүхэд энэ шилжилтийн насан дээр нь их зовоож байна.Дэлгэрмөрөн Охиноо даруулж яваад л Бичлэг хийгээд байнхаа болт энэ Охинд бол наад чиний хийгээд яваад зүйл бол үнэхээр сонин биш ,үнэхээр залхаан цээрлүүлэлт, албан тулгат хүүхдийн эрх зөрчиж байна.
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Бямба (66.181.185.250)
    Энэ балай ухна д зохих шийтгэл өгөөчээ. Арай л бишэээ🤮🤮🤮🤮🤮🤮🤮🤮
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.9.47.1)
    Хууль цагдаа н шийдээд өгнө.Эмэгтэй хүнд гар хүрэх эрх бхгүй!!
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
    • Зочин(203.91.115.54)
      Тэр хүүхнийг зодох бүү хэл алсан ч багадахаар л араншинтай новш байсан. Ийм эмэгтэй эх хүн байх уу.
      2021 оны 03 сарын 05
  • Bolortuya (37.228.228.240)
    Eej ni mgo iin salgana. Okhin ni horongiin salgana Zobson hun um daa...yamar hetsuu horboo be
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochin (117.111.17.210)
    Hodoodoor nb huuraad suuchihsn ter huuhen .Delgermurungin nereer olni tanil bolson baih tegeegvi bol hen ch bish baisan.Shal zav aan asragch nb salaavch uguud,uuruu neeh urt huruugaa uv ulaan aar budchihsan chichleed baihig harahad huuhend nb ih uchigdr bgaa baih .
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
    • zochin(83.78.113.17)
      chi yag unen ug xellee eej ni ch gesen xudlaa yarsan xuiten xuuxen baisen tiim l surgaal xeldeg yum bol ene muuxai xuiten oxin oo yax gej suulgasan yum xund tanigdx gej odoo nudnii bulai bolj tanigdlaa
      2021 оны 03 сарын 05
  • Зочин (139.5.216.227)
    Салаад 2 сар болж байгаа эхнэрийнхээ араас нь очиж өөрөө олон юм ярьж уурыг нь хүргээд өөрөө бичлэг хийж олонд тараагаад тэнэг гэдэг нь ямар Ананд 2 сарын өмнө салаад явахдаа Дэлгэрмөрөн шиг олонд аралсан биш
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.22)
    Энэ олигтой нөхөр биш ээ.Өөрийгөө бол хэн ч өмөөрнө шүү дээ.Харин бодит байдал өөр.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
    • zochin(83.78.113.17)
      xenii xuchind ene xodoonii xuuxen tanil bolson yum xodoonii buzar shees ex ni gej xudlaa nomlogxh,
      2021 оны 03 сарын 04
  • зочин (202.9.40.177)
    зодож гэмтээсэн... зоддог гар байна ш дээ.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Загдаа, Дэлгэрмөрөн 2 сэтгэцийн асуудалтай
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • zichin (202.55.188.94)
    Chuluunchimeg gj teneg huuhnees ehleed ger buliin duuchdiin heruul TumenElzii.ChimedtseeDelgermuren gd yvj egne.Yah gj bulaigaa delgej bdg uom.Odoo Chuluunchimeg beheesee salsan.bas niigem dayar shuugina.Eersdiigee od gj soliorood delgeh uom
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
    • Zochin(202.126.89.203)
      Хуцдаг хог вэ . Чи Мөнгөнцэцэг үү, Эсвэл Болд юм уу. Чулуунчимэг энэнд ямар хамаатай юм. Дэлгэрмөрөн гэж дуучин байна хөөe.
      2021 оны 03 сарын 04
    • zochin(83.78.113.17)
      chi yu bicheed baina,xench chinii bichseng oilgoxgui,boon aldaa oi gutam xodoonii mal min duugaa baij bai
      2021 оны 03 сарын 04
Top