өдөр
шөнө
×

Р.Эмүжин: Ариунаа хонгилыг тэвчихгүй, аргагүй л түүчээлж нислээ

Арван жил аргагүй ачаа үүрсний эцэст "Ноёд" грүппийн захирал Г.Буяндорж, гэргий Т. Ариунаагийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлалаа. Тэд шударга ёсыг шаардаж буй юм.

Анх 2011 онд БНХАУ-ын иргэн Шан Ду Шэнь гэх хүний нэхэмжлэлээр Г.Буяндоржийн ах дүү болох нийт таван хүнд хэрэг үүсгэжээ. Түүнээс хойш 16 удаагийн шүүх хурал болж, Г.Буяндоржийг 409 хоног цагдан хорьсон байна. Энэ зуур 2014 онд мөнөөх Шан Ду Шэнь нутаг буцсан бөгөөд өнөөг хүртэл 10 жил өнгөрөхөд энэ хэргийн учир зангилаа тодорхойгүй, чухам л эзэнгүй хэрэг, хохирогчгүй хэрэгтэн болжээ. Есөн жил шалгуулж, 16 удаагийн шүүх хурлын ард гарсны эцэст Шан Ду Шэнь хохирогч бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн шүүх 2020 онд уг хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаажээ. Эхэлсэн цэг дээрээ ирсэн гэсэн үг. Дахиад хэдэн жил дах нөмөрч, давхац хариулж, шүүх прокурорын хаалга сахихыг хэлж мэдэхгүйд тулжээ.

Мэдээж энэ олон жилийн хугацаанд Г.Буяндоржийн гэр бүл сэтгэл санаа, өмч хөрөнгө, нэр төрөөр хохирсон төдийгүй энэ бүхний ажлын хөлс, алдагдсан үнэнд төлсөн мөнгийг тооцвол лав зургаан оронтой тоогоор хэдэнтээ хэмжигдэж, зутарч хэлмэгдсэн өдрүүдийн хязгаар алдсан байж таарна.

Эцэст нь гэр бүлээрээ суулт зарлаж, 72 цагийн дотор хариу өгөхгүй бол өлсгөлөнгөөр үргэлжлүүлэхээ мэдэгдэж буй нь энэ. Шүүх засаглал завхарсныг амь насаараа дэнчин тавин зарлаж, Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батбямба, хяналтын прокурор Ц.Батболд, З.Шүрэнчулуун, Ж.Сандагсүрэн, Ш.Хосбаяр, Алдархишиг, Ганбулган, шүүгч С.Батжаргал нарыг шударга бусын хонгилынхон хэмээн нэрлэж буйгаа Г.Буяндорж хэллээ.

Гурван зүйл бүхий шаардлагыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлж байгаагаа ч мэдээллээ. Мөн тэрээр өөрийнх нь 25 тэрбум төгрөгийн үнэ бүхий компанийг хураан авсан явдлыг эцэс болгож, хохирлоо барагдуулахыг хүсч байгаа юм. Эдүгээ түүний ард найдвартай итгэл, зүтгэл нь байсаар ирсэн гэргий, МУГЖ Т.Ариунаагаар олон хүн бахархаж байна.

Асуудлын гол нь шүүх засаглалын шударга бус байдал гэдгийг Ариунаа нөхрийн хамт хэлэхийг хүссэн, тэмцэхийг хүссэн. Эрэмбээр жагсаавал шүүх засаглалд ноёрхсоор буй хонгил нэгт, иргэн Г.Буяндорж, Т.Ариунаа нарын гэр бүлийн хохирол хоёрт, эрхэм дуучны маань шударга ёсны төлөө ханийнхаа ард халхавч болон зогсож буй чин сэтгэл гуравт бичигдэнэ гэдгийг хэлмээр байна.

Төөрөхөө болиод энэ удаа гол асуудалдаа л анхааръя, тиймээс Г.Буяндоржийн гэр бүлтэй адил шүүх засаглалын шударга бус байдлаас болж хохирсон хүмүүс ил гарч, энэ үйлсэд нь хүч нэмээсэй, хүрээлж дэмжээсэй дээ. Тэд 10 жил тэвчсэн. Юуны төлөө энэ хүртэл тэсэв. Шударга үнэн ирнэ гэсэн гал шиг ганц итгэл л тэдний ганзагалаа байсан юм. Гэтэл шударга ёс ирэх ч найдвар үлдээгүйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

Нөгөө талаар дахин мөрдөн байцаалтад буцаах хүртэл тэссэн энэ тэвчээрийн цаана олон нийтэд үнэн байдлыг мэдээлчихвэл эрх мэдлээ эвгүй ашигладаг шүүгч прокурорууд өөрсдийг нь өндийх аргагүй хэлмэгдүүлэхээс болгоомжилсон айдас нуугдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо  түүчээ шувуу хонгилыг цочоон нэгэнт ниссэн, түүнд хүч хэрэгтэй. Тэгж байж хонгилыг нураана, тэнд хоригдсон, гацсан, хохирсон, булагдсан хүмүүст үнэнийг дэлгэх боломж ирнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Төмөр өвөө (203.91.115.39)
    Эр нөхөр, хань ижилээ гал алдахад нь дэргэд нь байж чадсан мундаг хань, мундаг #Ээжээр бахархаж байна! Бүх дэлхий #миний ханийн #эсрэг байсан ч #Би ард нь #эр нөхөрийнхөө #сумыг #чимээгүйхэн #зөөсөөр л байх болно гэж нэгэн эмэгтэй хэлсэн байдаг.. би ч бас энэ монгол эмэгтэйгээр бахархаж байна
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Төмөр өвөө (203.91.115.39)
    Эр нөхөр, хань ижилээ гал алдахад нь дэргэд нь байж чадсан мундаг хань, мундаг #Ээжээр бахархаж байна! Бүх дэлхий #миний ханийн #эсрэг байсан ч #Би ард нь #эр нөхөрийнхөө #сумыг #чимээгүйхэн #зөөсөөр л байх болно гэж нэгэн эмэгтэй хэлсэн байдаг.. би ч бас энэ монгол эмэгтэйгээр бахархаж байна
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.161.108)
    4-5 jiliin umnu ed nar iim uildel hiivel elbegdorjiin hongild ur huuhed undes ugsaagaaraa siichuuleh bailaa MAN ylj hurelsuh garch ireegui bol altanhuyg zorigtoigoor hongil gej dugraagui bol unuugiin ene tuvshind hurehgui l bailaa gehdee battulga erunhiilugch hongil nuraah shudarga shuuh prokuror bii bolgoh sonirhol unendee l alga odoo buur shuuh prokuroriin mafiin barimtat kino ni 1- 2 -3 r angi geel delgegdeed baihad mongoliin ard tumnii ev negdliin batalgaa shuuhiig tomlih taraah eguulen tatah gants hun battulga hahsan yum shig chiv chimeegui ene hun hevlel medeelliin ymar ih huchtei bagtai hun baidiin yasan ch olon namchinguudtai yum umguuluulj umuuruuli bichuuleel hushignii araas uruusun nudeeree shagaigaad bj bhiin ene hun zailj bj shudarga shuuh bii bolhiin bna gedeg ni udruus udurt todorhoi bolj bnadaa
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.161.21)
    Yundaa ene awligachid,shuuh ,fpokooruudaa omoorood haatsailtsgaagaad bgaam de.ene niigemd maan,shudarga es gej ogtoos bhgui bolchihlood bn.odoo ene awliagchidiig ogtsruulah tsag n bolchihood bn.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.46)
    Эмэгтэй хүний хувьд хэлэхэд эхнэр хүний зөв тэгээд ч харин ухаантай тэвчээртэй мундаг хүүхэн байнаа тайван амьдрахад болношдээ ойлгохгүй бүдүүлэг гудамжны муу эрийн шаарыг март өөрийнхөөрөа сайхан амьдар
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.165.149)
    ulaan luivirchin baij yah geed bgaa ym boloo Buyndorjoo odoo bolioo boli
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.108.44)
    Ариунаа өөрөө ч их л хатуу сэтгэлтэй, хаяа муутай , гар чанга хүүхэн дээ, гэр бүл дээр нь аянга ирэхээр л түмнийхээ дэмжлэгийг хүсэх юм даа.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.183)
    Нээрээ ариунаа сэглэгдсэн эх орон газар шороо ,эздийн хууль шүүхийн шударга бус байдал ядууран зовсон ард түмнийхээ төлөө ,хүүхдийн хүчирхийллийг эсрэг хэзээ ч гал цогтой үгээ хэлж байгаагүй тэмцэж байгаа тэмцэгчидээ дэмжиж ирж байгаагүй. Юм гэдэг учиртай .
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.179.27.155)
    Ариунаа хүүхэн хүүхдийн элч дуучин гэгддэг бхаа.өчнөөн хүүхэд хүчирхийлэлд өртөж бхад ганц ч дуугардаггүй бж ичиж амьдар.бурхан шийтгэж гадаа хонуулж бгаа бх.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
    • (202.55.191.45)
      1рт гэр бүл эрхэм үүнийг ямар ч тэнэг хүн ойлгоно
      2021 оны 03 сарын 04
  • Dornod (122.201.24.119)
    Hudulmur halamj uilchilgeenii gazar hudulmur erhleltiig demjih start up garaanii biznes demjih nertei ard irgediin shine sanaa biznesiin tusuliig hulgailj uuriin ah duu uursduu, esvel busdad zarj bna. Erh medel buhii agentlagiin darga hhug iin darga gej alban tushaal erh medlee ashiglann turiin neriig barij busdiin bolomjiig hulgailj avliga heel hahuuli shunaldaa avtsan avgai bna. Aimgiin darga namiin hedteigee niilj huuli bus uildeluud hiiseer baihuu. Prokurop, umguulugch shuugchtei naiz, ulmaar biznesiin hamtragch, buur nuuj hursh hausand amidarch daillaga tsaillaga uuj shoudah ni Mongol turiig, Huuliig basamjlan doromjilj tohuurhaj bna. Edgeer humuus hamtarch mash ih huuli bus uildel uildseer ... Turiin alban tushaal hhug-iin darga , prokuror, huulich umguulugch aimgiin ITH iin tuluulugch ... ene bugdeer halhavch hiij eh ornoo ch hudaldsaar bna
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.67.225)
    БУЯНДОРЖ БИЛҮҮ ЭНЭ ЭТГЭЭДИЙН ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ХУУЛЬ ЁСООР ТЭМЦВЭЛ ӨӨРӨӨ БУРУУДААД Л ДУУСНА. ТИЙМЭЭС ЭНЭ АРГААР ШУУГИАН ТАРИХ Л
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.104)
    Зөөлөн дуутай Эмүүжин зөв үнэн зүйл бичжээ
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • И (192.82.76.15)
    Ариунаа гэр бүлийнхээ төлөө тэмцэж буйг сайшааж байна. МАН ын час улаан дэмжигч даалгавартай суугаа биз. Өөрийн мөнгөний төлөө явна, эх орон газар шорооны төлөө, иргэдийн төлөө дуугарахгүй. УЛААН тугийн өмнө дуулаад л байсан даа.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
Top