МАН, МАХН нэгдэх асуудлыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүчтэй эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл байна. Тэрээр МАН, МАХН нэгдсэн тохиолдолд намаасаа гарч бие даагч гишүүн болно гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “С.Ганбаатар гишүүн баярын хурал дээр МАН, МАХН нэгдэхийг эрс эсэргүүцсэн. Хэрвээ нэгдвэл МАХН-аас гарч бие даагч гишүүн болно гэдэг байр сууриа илэрсэн. Нэг талаараа С.Ганбаатар гишүүний ч зөв. Гэхдээ бас нөгөө талаас нь харах хэрэгтэй. Бид зарчмынхаа хүрээнд улс төрийн шийдвэрээ гаргана" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (52)