Монголбанкнаас 300 сая төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж буюу гүйлтийн цана, гуяны хоёр толгойт булчин хөгжүүлэгч зэрэг тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарласан талаарх мэдээллийг өнгөрөгч хоёрдугаар сард Шилэн Цогоо ил болгож байв.
Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед төрийн байгууллагууд шаардлагагүй зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжиж эхэлсэн. Гэтэл Монголбанк эсрэгээрээ фитнесийн төхөөрөмж худалдан авах тендер зарласан нь олны дургүйцлийг төрүүлсэн юм.
Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж авахаар зарласан тендерээ цуцалж байгаагаа мэдэгдсэн.
Хамгийн сонирхолтой нь Монголбанк энэхүү тендерээ цуцалсан хэдий ч төлөвснөөрөө фитнесийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан гэх мэдээллийг эх сурвалж хэллээ. Фитнесийн тоног төхөөрөмжүүдийг өнгөрсөн амралтын өдөр буюу 2 дугаар сарын 27-ний өдөр Монгол банкны төв байранд зөөж оруулсан гэх мэдээлэл байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (8)