өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хээл хахуулын замаар олсон “бохир” мөнгөө АНУ-д өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө болгон угаадаг байв уу?

Оффшор компаниудынх мэдээлэл задарч олон улсын хэмжээнд томоохон дуулианы эзэн болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хээл хахуулын замаар олсон хөрөнгөө гадны улсуудад тэр дундаа АНУ-д угаадаг байж болзошгүй ноцтой мэдээллүүд гадна, дотны хэвлэлүүдэд цацагдаж эхэллээ.

Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн дэлгэсэн мэдээллээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад улсад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилж байсан болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэ тухай мэдээллүүд ч АНУ-ын төрийн байгууллагуудын бүртгэл мэдээллийн санд ил тод байгаа нь хөдлөшгүй аж.

Тухайлбал, “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан байна.

Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг аж.

Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4.0 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг.

Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан.

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ. 

Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. 

Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм. Одоо ч энэ өмч нь тэдний нэр дээр бүртгэлтэй байна. Гэтэл энэ хөрөнгийг нэр дээрээ бүртгүүлсэн Н.Алтанцэцэгийн нөхөр, Х.Баттулгын дүү Х.Баттуул тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Энэ хөрөнгийг улсдаа бүртгүүлж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ил болгох хуулиар хүлээсэн үүрэгтэй байсан гэсэн үг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (22)

  • Hahaha (66.181.161.43)
    Sain uhaj bdag shuu.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.9.46.239)
    Mongoliin hun amiin 98% ni 2% iin mongin deer alaltsaj amidardag Harin mongoliin hun amiin 2 % ni 98% iin mongiig ezemshdeg ene vnen bodit sudalgaashvv ard tvmeen
    2021 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.20.233)
    С.Баяр яг иймэрхүү юманд ял авсан санагдана
    2021 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.69.146)
    Хүү Хүлгэн америкд амьдардаг гэх юм билээ ?
    2021 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.19)
    Zuv zuv
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • Anar zulaa (66.181.161.18)
    Yamar ih shunal ve ard tumen chine tuuldaj uneheer htsu bhad Toriin terguun uls ornii mine eteg bolson ta bidniig ingej huurah gej bid hend itgeh ve
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.146)
    Баттулга эртний мафи байсан гадны улстай холбоотой маш новшийн зальтай хамтрагчдаа хулхидаж луйварддаг байсан
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • МОНГОЛЫН. ИТГЭЛТ. ИРГЭН (59.153.86.12)
    Өө. ХУРАА. ХУРАА. ТЭТГЭВЭР. НЭМ. ХҮҮХДИЙН. МӨНГӨ. НЭМЖ. ӨГ
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • МОНГОЛЫН. ИТГЭЛТ. ИРГЭН (59.153.86.12)
    Өө. ХУРАА. ХУРАА. ТЭТГЭВЭР. НЭМ. ХҮҮХДИЙН. МӨНГӨ. НЭМЖ. ӨГ
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Хулнайч цар тахал шиг түглээ яах вэ урьд ийм байсан юм уу шалгаад эхлэхээр илэрээд ийм олон болоод байна уу
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • М.Г (202.55.188.93)
    Монголчууд ядуу амьдрал муу, улс орон хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ дээр байгаа хулгайчуудын гарт Монголын бүх хөрөнгө мөнгө, уул уурхайн баялаг , банк санхүү төвлөрчихсөн болохыг иргэд одооноос л хагас дутуу ойлгож байх шигээ.Ийм нөхдөөр төрөө бариулаад ....эргүү мал шиг болчисон ард түмэн юмаа бид...
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Дээгүүр байгаа хүмүүс дотор энхийн цагаан тагтаа цөөн байх даа. Бие биенийхээ хулгайлсан хөрөнгийг ил гаргаж төрдөө тус нэмэр болж байгаа сайн хүмүүс байна шүү. Биднийг багад аав ээж маань ховлосон ховлуулсан бүгдий нь шийтгэдэг байсан нь санаанд орчихлоо. Хоёулаа л ялтай хэрэг үйлдсэн байна даа. Хоёулангий нь шийтгэх хэрэгтэй. Зугаатай юм байна даа. Өдөр өдрөөр хулгайч нарын хулгайлсан юм нь ил гараад.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Uugan.od (202.55.188.40)
    Tun muu bn da iim bj yaj offshortoi temtsene gej busdiig gutgej uuruu ard sugarch bolohgui de
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.20)
    Харваас хулгаач шинжтэй хүн дээ бүх юм нь хүний нэр дээр байдаг дүүгийн хөрөнгө бол Баттулгийнх шүү дээ таарсан таар шуудайнууд одоохон зайлуул
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (202.55.188.81)
    odoohondoo offort bgaa mungu baival avaaraa gj tomorch l bn udahgui buugaad shalguulaad ilreed ireh tsagt yahiig n harya
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • АРД (202.9.46.114)
    Ерөнхийлөг ч маань офшёрт мөнгө байгаа бол гаргаж нотлоод аваарай гэсэн үнэхээр мөнгө байгаа бол нотлоод л төр нь авна л биз дээ нотолгоогоо нотолгоогоо нотолоод л хөөцөлдөөд ав, ер нь ч офшёр дансаар мөнгө оруулж гаргаж байгаа хүмүүс улсад мөнгөө хураалгаж л таарах байх энэ асуудлаас болоод бие биенээ хэмлэж янз бүр болоод байх хэрэггүй байлгүй...
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    biznesmen hvn mungu oloh bolomjtoi baidag.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Zochin (117.111.1.219)
    Сүгийн байр байхдаа Баттулга ерөнхийлөгч угаасаа залуугаасаа эхлэн бизнес хийдэг байсан Сүг бол угааасаа улсаасаа хулгай хийж баян болсон. Энэ бол маш ялгаатай шүү!!! Шунал ихэдвэл шулам болно оо гэж
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
    • иргэн(203.217.139.240)
      Сү ч адил бизнесмен хүн шүү дээ... Гишүүн болохоосоо өмнө Алтай холдинг гэж компанитай байсан. Алтай кашмир болон хэд хэдэн компанитай Чингис зочид буудлын эзэн байсан юм....Гуйлгачин хүн улс төрд ороод баяжсан мэт ярихаа боль.. мэдэхгүй зүйл дээрээ дуугүй байж сур
      2021 оны 02 сарын 02
    • Zochin(66.181.186.64)
      Janxuun tarixtai mal min naimaa xiilee geed ingej bayjixuu...
      2021 оны 02 сарын 02
  • Зочин (66.181.161.102)
    Hunii hurungu oruulagiin medeelel chini nuutsiin zeregleltei bdag yum bishuu yahaaraa soshiald yavj bdag gej tiimch hurungu ni dutuu bn iimch hurungu ni dutuu bn geed l delgeetei bj bdag yum bol
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.68.244)
    Su.Batboldiinh bnaaa....
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
Top