өдөр
шөнө
×

“Трафигура” гэх тодотголтой Э.Жононбаярын авилгын схем илчлэгдлээ

Монгол Улсад шатахууны зах зээлийг базаж ноёрхож байгаа эрхэм бол “Трафигура” гэх тодотголтой Э.Жононбаяр юм. Ингэхдээ сайнаасаа илүү саараар олонд танигдах болсон энэхүү танил маань бидний амин зуулгын шалтгаан, улсын маань стратегийн  бүтээгдэхүүн болсон шатахуунаар маань "оролддог” таагүй үйлдэлтэй нэгэн юм.

​Тэртээ 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг нэмж тогтоосноос хойш керосин, нафта, мазут, МДО гэх нэмэгдэл бүтээгдэхүүн хольсон хуурамч шатахууны бизнес огцом нэмэгдсэн байна.

Хуурамч шатахууны түүхий эд болох керосин, нафтад онцгой албан татвар тогтоодоггүй. Мөн Монгол Улсын хилээр оруулж ирэхэд ямар нэгэн зөвшөөрөл шаарддаггүй аж. Хэдийгээр дээрх түүхий эдэд хориг тавих, эс бөгөөс онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэх санал хаа нэг чих дэлсдэг ч төдийлөн газар авдаггүй. Тиймдээ ч жил ирэх тусам тухайн бүтээгдэхүүний импортлох тоо хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгож Өмнөговь, Дорноговь, Дорнод гэх алслагдсан, уул уурхайн стратегийн ач холбогдолтой газруудад шахдаг байна.

Хуурамч шатахууны Монгол дахь сүлжээг Э.Жононбаяр гэгч нь аль хэдийн байгуулаад амжжээ. Үүнд нь "Трафигару монголия”, "Транс гайд”, "Зууннайман ойл”, "Ай Си Ай Си”, "Петролиум продакшн” зэрэг томоохон түлш импортлогч худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүд багтдаг байна.

Тухайлбал "Трафигару монголия” компанийн захирлаар ажиллаж байсан Эрдэнэсүрэнгийн Жононбаяр одоо “Ай Си Ай Си” компанийг удирддаг. Түүний мэдэлд "Транс гайд”, “Ви эйс ойл”, “Лекс ойл”, “Зууннайман ойл”, “Ди Жи Ти Зэт” зэрэг компани байдаг аж. Түүнчлэн  керосин, нафтагийн наймаанд толгой цохьдог “Хармөрөн импекс” гэж компани бий. Мөн Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэхээр байгуулагдсан "Петролиум продакшн” компанийн эзэмшигчээр Оросын холбооны улсын иргэн Саваськов  Борис, Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Отгонбаатар, “Гүүд фючер” компаниуд бүртгүүлжээ.

Ингээд зогсохгүй эрүүгийн нөлөө бүхий этгээд гэгддэг Дамбын Хишгээгийн нэр дээр “Моодун трэвл”, “Моодунхаан”, “Моодун Эрдэс”, “Моодун хурд клуб”, “Монголиа авиашин фүел”, “Петро Ойл Трейд” зэрэг хэд хэдэн компанийг хүртэл үүсгэн байгуулаад нисэхийн салбарт хүртэл хуурамч шатахууныг нийлүүлэхээр гар дүрж эхэлсэн гэнэ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Э.Жононбаярын “Ай Си Ай Си”, "Петролиум продакшн”, “Зууннайман ойл” компаниуд 2020-2021 онд 700 мянган тонн керосин, нафта зэрэг шатахууны нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирсэн, Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ Гаалийн ерөнхий газрын томоохон даргаар ажиллаж байсан Эрдэнэсүрэн буюу Жононбаярын ээж нь нөлөөлж татвар төлөөгүй, оруулж ирсэн керосин, нафта зэргийг шатахуунтай хольж хуурамч шатахуун хийж зараад иргэдийг хохироосон шалгуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тэгж ингэсхийгээд хэрэг нь замхарсан.

Тэрээр одоо хуулийн байгууллагад ажилладаг найзуудтайгаа гадаадад аялан, хууль бус мөнгөөрөө хувийн онгоц, нисдэг тэрэг, Lamborghini авч унан зугаалсаар байна.

Энэ мэтээр хуулийг уландаа гишгэн гууль болгож байгаа хуурамч шатахууны “Жонон”-той хууль хяналтын байгууллага шат шатандаа тэмцэх цаг нь болоогүй юу. Юу ч хийлгүй чимээгүй суусаар байх уу гэж эрх мэдэлтнүүдээс эцэст нь асуумаар байна.

ЭХ СУРВАЛЖ: OYUN ONI

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.124.223)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 03 | Хариулах
Top